Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
БОАЖ-ЫН САЙДЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГТ ШАЛГАРСАН ШИЛДЭГ 20 ОЮУТАНД ШАГНАЛЫГ НЬ ГАРДУУЛЛАА

Аялал жуулчлалын салбарын хүний нөөцийг чадавхжуулах, шилдэг оюутан залуусын сурах хүсэл сонирхлыг дэмжих зорилгоор амжилттай суралцаж буй оюутнуудад БОАЖ-ын сайдын нэрэмжит тэтгэлэг олгодог болсон.

✅Хоёр дах удаагаа зохион байгуулж буй уг арга хэмжээнд энэ жил 20 шилдэг оюутныг шалгаруулж, БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ шагналыг гардууллаа.

✅Өнгөрсөн жил 10 оюутанд тэтгэлэг олгосон бол энэ жил 20 оюутан шалгаруулж, тус бүр нэг сая төгрөгийн тэтгэлэг олгож байна. Цаашид салбарын мэргэжилтнүүдийг гадаад, дотоодод дадлагажуулах, хэлний мэдлэгийг дээшлүүлэх, олон улсын контент бүтээгчидтэй хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх зэргээр дэмжин ажиллана.

✅Аялал жуулчлалын мэргэжлийг сонгон суралцаж буй оюутнуудын нийгмийн идэвх, оролцоог дээшлүүлэх, авьяас, чадвар, хүсэл сонирхлыг урамшуулан дэмжиж, мэргэжлийг ур чадварыг нь хөгжүүлэхэд энэхүү арга хэмжээ ихээхэн нэмэр болж буйг оюутан залуус онцолж, талархал илэрхийллээ.

✅БОАЖ-ын Сайдын нэрэмжит тэтгэлэгт СУИС-ийн оюутан М.Төгсбаясгалан, А.Даваа-Эрдэнэ, Ц.Энхжин, ХААИС-ийн оюутан Б.Хосбаяр, Б.Мөнхцэцэг, Хангай ДС-ийн оюутан М.Мөнххүлэг, Ц.Цогт-Эрдэнэ, ОУУБИС-ийн оюутан Ц.Цовоо, СЭЗИС-ийн оюутан Н.Баясгалан, Н.Сувд, Их Засаг ОУИС-ийн Шинэ элсэгч О.Энхжин, СЭЗИС-ийн Шинэ элсэгч А.Амар, ИЗИС-ийн оюутан Т.Мөнхнасан, МУБИС-ийн оюутан О.Анударь, Т.Халиунаа, ШУТИС-ийн оюутан Б.Амартайван, ХИС-ийн оюутан О.Солонго, МУБИС-ийн оюутан Б.Мөнхгэрэл, Хангай МСҮТ-ийн оюутан Х.Ариунаа, МУИС-Ховд СС-ийн оюутан М.Айгерим нар тус тус шалгарсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан