Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Б.Энхбаяр: Уусан хэмжээнээс үл хамаарч, согтуугаар жолоо барьсан л бол гэмт хэрэгт тооцно

МАН-ын бүлэг хуралдав. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээллээ.

Тэрбээр “Хурлаар гурван асуудал хэлэлцлээ. Нэгдүгээрт, Монгол Франц хоёрын хооронд ураны салбарт хамтран ажиллах асуудлыг дэмжих тухай байлаа. Энэ асуудлыг хэлэлцэж, дэмжсэн. Хоёрдугаарт, 2024 оны төсвийн төслийг хэлэлцсэн. Манай бүлэг төсвийн төслийг хэлэлцэж, батлах нь зүйтэй гэж үзлээ. Үүнтэй холбогдуулан 12 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарч байгаа.

Гуравдугаарт, хүүхэд гэр бүлийн хамгаалах, түүний эрхзүйн асуудлыг боловсронгуй болгох асуудлыг хэлэлцсэн. ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр тодорхой хуулийн төслүүдийг санаачилсан байна. Бүлэг үүнийг хэлэлцээд бүрэн дэмжлээ. Ийм гурван чухал асуудлыг хэлэлцэж, тодорхой шийдвэрүүдийг гаргасан” гэв.

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “Ерөнхий сайд өнгөрсөн баасан гарагт намайг дуудаж шуурхай үүрэг, даалгавар өгсөн. Бага насны хүүхдийн хүчирхийллийн эсрэг ялын бодлогыг чангатгах багц хуулийн төслийг яаралтай боловсруулж, УИХ-д энэ долоо хоногт өргөн барих үүрэг өгсөн. Энэ дагуу багц хуулийг өнөөдөр МАН-ын бүлэгт танилцууллаа. Эрүүгийн хуулийн өөрчлөлтийн болон Гэр бүлийн тухай хуулийг шинэчилсэн найруулга хэлбэрээр өргөн барих, Гэр бүлийн шүүх байгуулахтай холбоотойгоор Шүүх байгуулах тухай зэрэг дөрвөн багц асуудлын хүрээнд холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулсан.

Нэгдүгээрт, Эрүүгийн хуульд 1984 оноос хойш өөрчлөгдөөгүй байсан нэг ойлголт бол бага насны хүүхдийн нас 14 гэж тогтоосон байгаа. Иймд бага насны хүүхэд гэдэг ойлголт буюу 14 насыг 16 болж нэмэгдүүлэхээр хуулийн төсөлд орууллаа. Ингэснээр Эрүүгийн хуульд байгаа 10 гаруй гэмт хэргийн буюу 14-16 насны хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа бүх гэмт хэргийн ялын бодлого чангарч байгаа. Тухайлбал, 14-16 насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэгт одоогийн Эрүүгийн хуулиар 5-12 жилийн ял оноож байгааг, 12-оос дээш жил эсхүл бүх насаар хорих ял оноодог болох гэх мэтээр чангарна гэсэн үг.

Хоёрдугаарт, одоогоор согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох үйлдлийг зөрчил гэж үзэж байгаа. Цаашид согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаа аливаа үйлдлийг гэмт хэрэгт тооцно. Өөрөөр хэлбэл, энэ зөрчил биш гэмт хэрэг болно гэсэн үг. Ямар хэмжээгээр согтууруулах ундаа хэрэглэснээс үл хамаарч, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон л бол гэмт хэрэгтэн болно" гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан