Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой
“Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна
НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн
Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал
Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан
“Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан 1 тэрбум 750 сая төгрөг байна
Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
“ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ УРЛАГ, СОЁЛ, СПОРТЫН АЛДАРТНУУД ДЭМЖИЖ БАЙНА
Бүх нийтээр мод тарих намрын өдрүүдийг орон даяр зохион байгуулж буй энэ өдрүүдэд Ойн газар, Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын холбооноос урлаг, соёл, спортын алдартнуудыг уриалан хамтран "Модлог экспо 2023" арга хэмжээг зохион байгуулж байна.
“Модлог экспо 2023” үзэсгэлэнг Гавьяат жүжигчин Д.Ганцэцэг хөтлөн, “мод тарих нь үр хойчдоо үлдээж буй хамгийн том өв гэдгийг онцлоод, Мод тарихыг МОДА болгоё” хэмээн уриаллаа. Мөн Sweetymotion хамтлаг олон нийтийг мод тарих үйлсэд уриалж, нөлөөллийн олон арга хэмжээг хэрэгжүүлэх санаачилгыг гарган, мэргэжлийн мод үржүүлэгчидтэй хамтран ажиллахаа мэдэгдлээ.
Бүх нийтээр мод тарих үндэсний хөдөлгөөнийг дэмжин хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбат, S4 хамтлаг, дуучин А.Хишигдалай, С.Зоригт, Vandebo (Vande) болон загвар өмсөгчид, спортын тамирчдын төлөөлөл оролцов.
Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын холбоонд 140 орчин аж ахуй нэгж бүртгэлтэй бөгөөд нийслэл болон орон нутагт мод бутны худалдаа, тарьж суулгах, арчлан ургуулах чиглэлээр зөвлөн туслах үйлчилгээг үзүүлэн ажилладаг. Энэ удаагийн үзэсгэлэнд 22 аж, ахуй нэгж биечлэн оролцож байгаа бөгөөд тарьц суулгацын цахим бирж ажиллаж байна.
Үзэсгэлэн Хан-Уул дүүргийн ICT паркт 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

0 Сэтгэгдэл
























