Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Аймгууд асуудлаа өөрсдөө шийдэж, "Чөлөөлье” бодлогоор эрхзүйн хүрээнд дэмжинэ С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал “СОР 17”-ын үеэр 17 чиглэлд нэмэлтээр 100 автобус үйлчилнэ Ногоон улсын дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшигчид тэгш, сондгойн зохицуулалтад хамаарахгүй Умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх боломжийг бүрдүүлж байна Ерөнхий сайд "Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт" чиглэлийн төмөр замын төслийн талбайд ажиллаж байна Шууд: "Шатахууныг тасалдуулахгүйн тулд гаалийн лабораторын шинжилгээ хийлгүй нэвтрүүлж байна" “СОР 17”-ын үеэр зарим авто зам, зогсоолд түр зохицуулалт хийнэ Цахим гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ C919 Агаарын хөлөг Бээжин-Улаанбаатарын чиглэлд анхны олон улсын нислэгээ эхлүүллээ
НДШ, ХХОАТ-ын 50 хувь бууруулах саналыг 100 мянган иргэн дэмжлээ

Нийтийн өргөдөл хүлээн авах УИХ-ын цахим системд иргэн Ш.Хүрэлтулга өнгөрсөн сарын 20-нд “НДШ, ХХОАТ шимтгэлийг 50 хувь бууруулах хуулийн төсөл санаачлах санал гаргасан. Уг саналыг дэмжсэн иргэдийн тоо 100 мянгад хүрчээ.

D-Өргөдөл буюу “Нийтийн цахим өргөдөл, гомдлын систем”-д Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн “ДАН” системээр эсвэл цахим гарын үсгээр баталгаажуулан нэвтэрч саналаа өгдөг.

УИХ-ын тухай хуульд зааснаар, иргэний санаачилга нь 33 мянган иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд тодорхой асуудлаар ажлын хэсэг байгуулах, 70 мянгад хүрвэл Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах, 100 мянгад хүрвэл УИХ-аар шийдвэрлүүлэх боломжтой юм.

100 мянган иргэн дэмжсэн аналыг УИХ-д танилцуулж, холбогдох Байнгын хороонд шилжүүлэх зохицуулалттай.

1 Сэтгэгдэл
Neg l bish ee Myangan tolgoit mogoin ulgeriin zamaar yavaadbaigaa yum bish uu?Odoo tun udahgui Surgalt, eruugiin mending turees hariutsah sanal asuulga ehelne Ih hudaldan heleltseh assuudal tulevleh shaardlagagui bolno Daraa ni tetgeveriin dood hemjeegeer neg saya boloh geed l yavj Ug even dee
Хамгийн их уншсан
BREATH OF GOBI 2026.08.10