Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ногоон улсын дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшигчид тэгш, сондгойн зохицуулалтад хамаарахгүй Умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх боломжийг бүрдүүлж байна Ерөнхий сайд "Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт" чиглэлийн төмөр замын төслийн талбайд ажиллаж байна “СОР 17”-ын үеэр зарим авто зам, зогсоолд түр зохицуулалт хийнэ Цахим гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ C919 Агаарын хөлөг Бээжин-Улаанбаатарын чиглэлд анхны олон улсын нислэгээ эхлүүллээ Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17-р бага хурлыг зохион байгуулах үндэсний хорооны XIX хуралдаан болов “СОР 17”-үеэр 600 сайн дурын идэвхтэн ажиллуулахаар бэлтгэжээ Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн 2 чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ Улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох зохицуулалт энэ сарын 15-наас эхэлнэ
Д.Тогтохсүрэн: Тэтгэврийн хэмжээг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа

Даваа гараг бүр намын бүлгүүд хуралддаг. Энэ дагуу МАН-ын бүлэг хуралдаж, тодорхой шийдвэрүүд гаргажээ. Үүний нэг нь тэтгэврийн хэмжээг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэр гаргасан гэж МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээллээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдааны шийдвэрийг танилцууллаа. Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Бүлгийн өнөөдрийн хурлаар 2024 оны төсвийн төсөл, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.  

Тэрбээр, Ирэх оны төсвийн төсөлд 2024 оны 4-р сарын 1-нээс тэтгэврийн хэмжээг 10 хувь нэмэхээр тусгасан. Гэвч 10 хувийн нэмэгдэл нь бага тэтгэвэр авагч буюу 550 мянган төгрөгийн тэтгэвэртэй иргэдэд бага нэмэгдэхээр байгаа тул нийтэд нь 100 мянган төгрөгөөр нэмэх саналыг Ерөнхий сайд  болон бүлгийн гишүүд дэмжлээ.

Иймд 100 мянган төгрөг болгох эх үүсвэрийг шийдвэрлэхийг ажлын хэсэгт үүрэг болголоо. Манай нийт тэтгэвэр авагчдын 60-70 хувь нь бага тэтгэвэр авч байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан
BREATH OF GOBI 2026.08.10