Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Б.Дэлгэрсайхан: Иргэд автобусанд сууж сурах хэрэгтэй байна

Түгжрэлтэй тэмцэх асуудал хариуцсан сайд Б.Дэлгэрсайхан өчигдөр /2023.11.08/сэтгүүлчдэд яриа өгөх үеэрээ “Иргэд машинаасаа буугаад автобусанд сууж сурах хэрэгтэй.  Автобусанд сууж сургахын тулд сурталчилгаа хийнэ” гэв. Улаанбаатар хотын иргэд авто зам дээрээ түгжрэх болсон нь автобусанд суух сургалт сурталчилгааг хийгээгүйтэй л холбоотой болж таарах гээд байна.

Бодит байдал дээр иргэд нь автобусаар зорчихын тулд дээд тал нь 1.30 цаг, хамгийн багадаа 20 минут хүлээдэг.

Өвлийн жавар хацар хайрч, хөл гар жиндүүлэх болсон цаг дор автобусыг урт цагаар хүлээнэ гэдэг хүүхэд багачууд, хөгшчүүлд хамгийн хүндээр тусдаг. Хүлээлгэж хүлээлгэж арайхийн автобус ирлээ ч багталцахгүй нь зовлонтой. Гэтэл асуудал хариуцаж байгаа сайдын тайлбарыг хараарай, амьдралаас тасарчихсан.

Ядаж байхад нийтийн тээвэрт ашиглагдаж байгаа автобуснуудын 60 шахам хувь нь хуучирч, хэдийд ч шатаж мэдэх эрсдэлтэй болсон.  Тиймээс нийслэл парк шинэчлэлт хийхээр болж, энэ оны гуравдугаар сараас эхлэн шинэ автобус оруулж ирсэн. Нийтийн тээврийн үйлчилгээнд өдөр тутамд 1000 гаруй автобус гардаг бөгөөд одоогоор 70 шахам хувийг шинэчлэх шаардлагатай байгаа юм. Энэ хүрээнд “Тэнүүн огоо” компани өнгөрсөн есдүгээр сард Вьетнам улсаас 100 автобус оруулж ирсэн ч “цавчаа” хийсэн, дээр нь нууцлалд оруулсан зэрэг нь хууль зөрчсөн үйлдэл болж, Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Түгжрэлтэй тэмцэх асуудал хариуцсан сайд Ж.Сүхбаатар нар огцорсон.

Харин нийслэлийн түгжрэлтэй тэмцэх асуудал хариуцсан сайд Б.Дэлгэрсайхан “иргэд автобусандаа сууж сурах шаардлагатай” гэж “цэцэрхэх”.

Удахгүй автобусанд сууж сургах сургалт цацагдаад эхэлбэл гайхах хэрэггүй л боллоо шүү, нийслэлчүүд ээ!

Г.ХОРОЛ

1 Сэтгэгдэл
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Хамгийн их уншсан