Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Нүүрсний хулгайг судлах Түр хорооны гишүүд “бойкот” зарлах болжээ

Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяраар ахлуулсан нүүрсний хулгайг судлах Хянан шалгах түр хорооны хуралдаан зарлагддаг ч гишүүд нь ирэхгүй,“бойкот”зарладаг болжээ.

Сайд Б.Бат-Эрдэнийн хэлснээр бол нүүрсний тээвэртэй холбоотой гишүүд бойкот зарлаад хуралдаа ирдэггүй аж.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр Нүүрсний сонсгол зохион байгуулах Түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэх үед дээрх асуудал хөндөгдөв.

Уг асуудалтай холбогдуулж УИХ-ын дарга Г.Занданшатар “Ашиг сонрхлын зөрчилтэй ард түмний хүсэн хүлээгээд байгаа асуудлыг хэлэлцэхгүй хойш сууж буй гишүүдийг шуурхай солих хэрэгтэй” гэсэн юм.

Нүүрсний  сонсголын эхнийхийг ирэх арванхоёрдугаар сарын 4-нд товлосон байгаа. Гэвч гишүүд нь Түр хорооныхоо хуралд суухгүй, ирцээр бойкотолсоор байвал уг сонсголыг товлосон хугацаандаа зохион байгуулахад хүндрэл учрах эрсдэл бий.

Нүүрсний хулгайг судлах Хянан шалгах түр хороог УИХ-ын дарга Г.Занданшатар захирамж гарган, өнгөрсөн зургадугаар сард Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулж, бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн Г.Ганболд, Г.Тэмүүлэн, Б.Энхбаяр, С.Ганбаатар, Т.Доржханд нарыг багтаан байгуулсан. Гэвч сайд Х.Нямбаатар Улаанбаатар хотын захирагч болсноор тус түр хороог Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр ахлах болсон. Сайд Б.Энхбаярын хувьд “Эрх ашгийн зөрчилтэй хүн нүүрсний хулгайг судлах шинжээчээр томилогдсон байсныг өөрчилсөн. Шинээр хэд, хэдэн шинжээч, хянан шалгагч нарыг авах шаардлага үүсч байна” гэдгээ мэдэгдсэн удаатай.

Харин УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн зүгээс “Нүүрсний хулгайг судлах шинжээч, хянан шалгагч нарыг Сангийн яамнаас бүрдүүлж байгаа нь учир дутагдалтай байна. Тухайлбал, нүүрсний будилаан үүсэх үед “Эрдэнэс Тавантолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байсан, сүүлд тус компанид Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдсон,  Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг шинжээчээр томилсон нь буруу. Энэний цаана зарим асуудлыг улс төрийн зорилгоор ашиглах, заримыг нь хаацайлах нөхцөл бололцоо бүрдэх гээд байна. Өчигдөр тавьсан шинжээчээ өнөөдөр өөрчиллөө л гэх юм. Энэний цаана сонсголыг цаг хугацаанд нь явуулахгүй байх сонирхол яваад байгаа юм биш биз” гэдэг асуудлыг хөндөөд буй.

Хохирол нь 40 их наядаар яригдах болсон нүүрсний хулгайтай холбоотой сонсголыг Түр хорооны гишүүд "бойкотолж" буй бол нэртэй устай нь зарлаад, бүрэлдэхүүнд нь шуурхай өөрчлөлт оруулахгүй бол сонсгол нь ор төдий болж, эрх баригчдын их хулгай дарагдаад өнгөрөх вий гэх болгоомжлол төрүүлж эхлээд байна.

Г.ХОРОЛ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан