Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
УИХ-ын гишүүн Т.Доржханд Ч.Ундрамыг магтав

УИХ-ын нэгдсэн чуулганаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Ч.Ундрам танилцуулсан юм. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Т.Доржханд асуулт асууж, санал хэлэхдээ "Ажлын хэсгийн ахлагч Ч.Ундрам маш сайн ажилласан. Өөрөөр хэлбэл, ипотекийн зээлийг нэмэлт эх үүсвэрээр санхүүжүүлэх асуудал яригдаж байсан. Энийг таслан зогсоосон. Өмнө нь эргэлдэж байгаа эргэлтийн сангаас энэ эх үүсвэрийг гаргана гэдэг зохицуулалт орж ирж байгаа нь маш сайн. Ямар нэгэн мөнгө хэвлэхгүй, нэмэлт эх үүсвэр гаргахгүй. Сонгуулийн популизм байхгүй" гэдгийг онцолж, ярианы далимд магтаад амжив.

Эдийн засгийн байнгын хорооноос томилсон ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Г.Амартүвшин,Б.Баттөмөр, Х.Ганхуяг, Т.Доржханд, С.Чинзориг нар багтсан.

УИХ-ын гишүүн Т.Доржханд "Би ажлын хэсгийн гишүүн. Гэхдээ мөнгөний бодлого бол ирэх жил орон зай байхгүй шүү. Улсын төсөв 27.1 их наяд төгрөгөөр батлагдаж, зах зээл дээр асар их хэмжээний мөнгө тараагдана. Сонгуулиас өмнө оны эхэнд мөнгө тараана. Инфляцийн хүлээлт өндөр байна. Бодит байдал дээр. Эдийн засагчдын клубийн төсөөллөөр төсвийг нэг их наядаар тэлбэл инфляцийн өсөлт нэг хувиар дээшээ харвана гэдэг. Ирэх жилийн инфляци 15 хувьтай байна гэдэг төсөөлөл гараад байгаа. Бид нэг гараараа цалинг 10 хувь нөгөө гараараа инфляци 15 хувь болж, таны 100 төгрөг 110 болж, нөгөө талдаа худалдан авах чадвар 95 болж буурна. Эдийн засагчид үүнийг чөтгөрийн тойрог гэдэг. Ажлын хэсгийн ахлагч Ч.Ундрам сайн ажилласан. Өөрөөр хэлбэл, ипотекийн зээлийг нэмэлт эх үүсвэрээр санхүүжүүлэх асуудал яригдаж байсан. Энийг таслан зогсоосон. Өмнө нь эргэлдэж байгаа эргэлтийн сангаас энэ эх үүсвэрийг гаргана гэдэг зохицуулалт орж ирж байгаа нь маш сайн. Ямар нэгэн мөнгө хэвлэхгүй, нэмэлт эх үүсвэр гаргахгүй. Сонгуулийн популизм байхгүй. Харин орон сууцны ипотекийн хөтөлбөрийн хүрээнд олгох зээлийн нийт санхүүжилтын эх үүсвэрийг нийслэл, орон нутагт тэгш хүртээмжтэй хуваарилах гээд. Би эсрэг байр суурьтай байна. Энэ зүйл заалтыг авч хая. Монголбанкнаас бидэнд юм хуваарилах гээд байна. Энэ зах зээлийн зарчим биш. Тэгш хүртээмжтэй гээд. Гэтэл зах зээл шингээж чадах уу. Эндээс шууд шийдвэр гаргах нь буруу. Нийт 330 сумын 80 суманд очиж харсан. Төвлөрөл үүссэн газрын дэд бүтцийг хийх шаардлагатай" гэдэг саналыг хэлсэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан