Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Аймгууд асуудлаа өөрсдөө шийдэж, "Чөлөөлье” бодлогоор эрхзүйн хүрээнд дэмжинэ С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал “СОР 17”-ын үеэр 17 чиглэлд нэмэлтээр 100 автобус үйлчилнэ Ногоон улсын дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшигчид тэгш, сондгойн зохицуулалтад хамаарахгүй Умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх боломжийг бүрдүүлж байна Ерөнхий сайд "Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт" чиглэлийн төмөр замын төслийн талбайд ажиллаж байна Шууд: "Шатахууныг тасалдуулахгүйн тулд гаалийн лабораторын шинжилгээ хийлгүй нэвтрүүлж байна" “СОР 17”-ын үеэр зарим авто зам, зогсоолд түр зохицуулалт хийнэ Цахим гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ C919 Агаарын хөлөг Бээжин-Улаанбаатарын чиглэлд анхны олон улсын нислэгээ эхлүүллээ
АЙМГИЙН ИТХ-ЫН ДЭРГЭДЭХ ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛ НЬ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ, ХЯНАЛТ ТАВИХ ҮҮРЭГТЭЙ АЖИЛЛАЖ БАЙНА

Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тавих үүрэг бүхий Иргэний зөвлөлийн гишүүдийг шинэчлэн сонгож, 3 жилийн хугацаатайгаар томилсон бөгөөд тус зөвлөлийн даргаар Л.Цэцэг-Өлзий, нарийн бичгийн даргаар Б.Зандраа, зөвлөлийн гишүүдээр Д.Мядагсүрэн, Х.Байгалмаа, Б.Батхуяг нар ажиллаж байна.

Иргэний зөвлөлийн 2-р хуралдаанаар 2023 онд хийх ажлын 3 бүлэг, 14 зүйл, заалт бүхий төлөвлөгөөг батлан, хууль тогтоомж, дүрмийн дагуу үүрэгт ажлаа гүйцэтгэж байна. 2023 оны 2-р улиралд Өмнөговь аймгийн Цагдаагийн газар болон Цогтцэций, Ханбогд сумын Цагдаагийн хэлтэс, Цагаан хад дахь Цагдаагийн тасгийн үйл ажиллагаатай танилцаж, зөвлөмж, чиглэл өгч ажиллажээ.

Мөн зөвлөлийн гишүүн Б.Батхуягаар ахлуулсан ажлын хэсэг иргэдээс хамгийн их гомдол, санал ирдэг Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2022 оны тайлан, 2023 оны төлөвлөгөөтэй танилцаж, бодлогын хэрэгжилтэд хяналт тавин ажилласан байна. Тус ажлын хүрээнд 8 дугаар сард иргэдийн дунд Замын цагдаагийн тасагтай холбоотой санал асуулга авахаар төлөвлөжээ.

Цаашид тухайн санал асуулгын үр дүнг үндэслэн, 2023 оныхоо төлөвлөгөөний дагуу иргэд, олон нийттэй хамтран Цагдаагийн газрын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хяналт тавин ажиллана хэмээн Өмнөговь аймгийн Иргэний зөвлөлөөс мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан
BREATH OF GOBI 2026.08.10