Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
МҮОНРТ-ийн Ерөнхий захирал А.Бүрэнбаатар байгууллагаа 5.7 тэрбум төгрөгийн алдагдалд оруулжээ

МҮОНРТ-ийн Ерөнхий захирал А.Бүрэнбаатарыг залилангийн болон авлига албан тушаалын дөрвөн гэмт үйлдэлд буруутгаж яллагдагчаар татлаа Өнгөрсөн оны эхээр МҮОНРТ-ийн Ерөнхий захирал А.Бүрэнбаатарыг Авлигатай Тэмцэх Газраас баривчлан саатуулж, албан өрөөнд нь болон хамаарал бүхий этгээдийнх нь гэр, албан газарт нэгжлэг хийсэн гэх мэдээлэл олон нийтэд цацагдаж байсан. Түүнийг Авлигатай Тэмцэх Газар болон Цагдаагийн байгууллагаас жил зургаан сарын хугацаанд албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, залилангийн шинжтэй эрүүгийн гэмт хэрэгт буруутган шалгаж, урьдчилсан байдлаар тогтоогоод байна.

А.Бүрэнбаатар нь МҮОНРТ-ийн нэрээр Төрийн өмчит компаниас ажил гүйцэтгэнэ гэж их хэмжээний мөнгийг хувьдаа шилжүүлэн авсан гэх залилангийн үйлдэл, ажилтан ажилд авахдаа авлига авсан, байгууллагын төсөв хөрөнгийг дур мэдэн хууль бусаар захиран зарцуулсан байж болзошгүй авлига албан тушаалын дөрвөн гэмт үйлдлийг буруутган эрүүгийн хэрэг нээн шалгаж байгаа аж. Хэргийг Нийслэлийн прокурорын газраас хянаж А.Бүрэнбаатарыг яллагдагчаар татсан.

Авлига албан тушаалын хэргээр яллагдагчаар татагдсан Бүрэнбаатарыг 5.7 тэрбум төгрөгийн алдагдалд байгууллагаа оруулсан, авлига албан тушаалын хэрэгт холбогдсон гэж үзэн МҮОНТ-ийн Үндэсний бодлогын зөвлөлийн хурлаар огцрууллаа

2 Сэтгэгдэл
Ажлаасаа халагдсан ч “явахгүй” гэж гүрийгээд л бдаг. Өөрийнх нь өмч юм шиг дураараа дургидаг. Хэлтэй амтай хэдэн нөхдийг “сумлаад” өөрийгөө өмгөөлүүлээд сууж байдаг. Ухвал ч их но илэрнэ дээ.
Өөрөө жинхэнэ хонины арьс нөмөрсөн чоно ш дээ бүрэнбаатар чинь.олон хүн халсан даа.
Хамгийн их уншсан