Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Х.Нямбаатар: АН түгжрэлийг шууд шийдвэл би огцроход бэлэн байна

Сургууль, цэцэрлэгийг энэ он дуустал цахимаар хичээллүүлэх болон автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор явуулах зохицуулалт хийх болсон талаар Хотын дарга Х.Нямбаатар мэдээлэл өгсөн.

Энэ үеэр тэрээр "Намайг огцруулаад АН түгжрэлийг шууд шийдвэл би огцроход бэлэн байна. Ирэхдээ түгжрэл бууруулах төлөвлөгөөтэйгээ ирнэ үү" гэжээ.

Мөн тэрбээр "Нийслэлийн Засаг даргын захирамжаар энэ сарын 18-наас ирэх оны хоёрдугаар сарын 1-ний хүртэлх хугацаанд замын хөдөлгөөнд тээврийн хэрэгслүүдийг тэгш сондгой горимоор хөдөлгөөнд оролцуулна. Улаанбаатарын авто замын түгжрэлийг бууруулахаар холбогдуулан нийслэлийн төр захиргааны ажилчдыг ирэх долоо хоногт цахим хэлбэрээр ажиллуулахаар төлөвлөж байна. Гэртээ байгаа хүүхдүүдийг осол гэмтэл, хүчирхийлэлд өртөхөөс сэргийлэн эргүүлүүд ажиллуулна. Харин цэцэрлэгийн үйл ажиллагаа эрхэлж буй байгууллага энгийн горимоор ажиллана. Харин эцэг эхчүүд хүүхдээ цэцэрлэгт өгөх нь сонголтын асуудал. Түүнчлэн хэт их хүйтрэлээс үүдэн давс зам дээр давс, бодис цацсан ч үр дүнгүй байна. Үүний улмаас замын хөдөлгөөнд ачаалал үүсэж, автомашины хурд эрс саарч байна. Иймд дээрх хугацаанд тэгш, сондгойгоор зорчуулах шийдвэрийг гаргаж байгаа.

Бухимдсан олонд хандаж хэдэн үг хэлье. Ямар ч шийдэлгүй байцгаая, 0 зогсолттойгоо байх нь илүү гэж үзэж байгаа нь хамгийн аймшигтай зүйл" гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан