Монгол Улс анхны ITMO-г олон улсад шилжүүлэх үйл явцыг эхлүүллээ
Тэтгэвэр тогтоолгох тухай болон "Найрамдал" зусланд бүртгүүлэх зөвлөгөөг төв талбайд өгч байна
Төв аймагт Төрийн далбаа мандуулах ёслол боллоо
Баяр наадмын бэлтгэл ажил 70 хувьтай үргэлжилж байна
“UNLOCK THE MONGOLIAN ECONOMY” ХУРАЛДААНЫ ҮЕЭР 545 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭ, САНАМЖ БИЧГҮҮДЭД ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ
Хэнтий,Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг унтраажээ
Оюутнуудад зориулсан 1+1 тээшний урамшуулал
УИХ: Өнөөдөр зохион байгуулагдах сонсгол
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан
АВТОТЭЭВЭР ХИЛ, ГААЛЬ ДЭЭР СААТЖЭЭ
Урд хөршийн Эрээний боомтод их хэмжээний зам, барилгын материал ачсан автомашины цуваа цөөнгүй хоног саатаж байна. Хүйтний ам наашилж, хөхүүрийн ам нэгэнт цаашилсан цаг тул хот, хөдөөгүй барилгын ажил ид өрнөж, Улаанбаатарт зам засварын ажлаа дуусгахын тулд компаниуд эрвийх дэрвийхээрээ хөдөлж байна. Захын жишээ гэхэд “Трансгейт” ХХК-ийн битум ачсан хүнд даацын найман машин хил, гааль дээр саатжээ.
БНХАУ тунхагласны баяр аравдугаар сарын эхний өдрүүдэд тохиосон тул хоёр улсын хил дээрх 13 боомтын ажиллагаа зогссон. “Монгол, Хятадын боомт, тэдгээрийн дэглэмийн тухай” хэлэлцээрийн дагуу урд хөрш уламжлал ёсоор хилээ хаадаг учраас ачаа бараагаа урьдчилан зохицуулах арга хэмжээг урьд жилүүдэд авч байжээ. Гэсэн ч ГЕГ-ын дарга Д.Цэвээнжав энэ жил огт санаа тавьсангүй. Амралтын өдрүүдийг тооцвол Замын-Үүдийн боомтын автотээвэр бараг долоо хоног саатаж, харин төмөр замын тээвэр олон улсын цагийн хуваарийн дагуу явдаг учраас хаах боломж байдаггүй аж.

0 Сэтгэгдэл