Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Хар-Ус нуур орчмын улсын тусгай хамгаалалттай газар ЮНЕСКО-ийн Хүн ба шим мандлын нөөц газрын сүлжээнд бүртгэгдсэн батламж авав

 

Монгол Улс нь Хар-Ус нуурын байгалийн цогцолборт газрыг ЮНЕСКО-ийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд 2024 онд амжилттай бүртгүүлсэн билээ.Үүнтэй холбогдуулан ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, БОУАӨЯ, ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газар, “Де Нэйче Консерванси” ТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газар, Дэлхийн байгаль хамгаалах Сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, АХБ-ны санхүүжилттэй L3787/3788-MON“ төсөл болон Онон-Балжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа хамтран 2024 оны 9 дүгээр сарын 02-05-ны өдрүүдэд “ЮНЕСКО-д бүртгэлтэй газруудад тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нь” сэдэвт сургалт, хэлэлцүүлгийг Хэнтий аймгийн Дадал суманд байрлах Онон-Балжийн байгалийн цогцолборт газар (БЦГ)-ын хамгаалалтын захиргаанд амжилттай зохион байгууллаа.Тус сургалт, хэлэлцүүлгийн зорилго нь ЮНЕСКО-д бүртгэлтэй газрууд, үндэсний болон орон нутгийн холбогдох эрх бүхий байгууллагын ажилтнуудын ЮНЕСКО-ийн Хүн ба шим мандал хөтөлбөр болон Дэлхийн өвийн конвенцын талаарх мэдлэг ойлголтыг сайжруулах, тус газруудад тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, хог хаягдлын менежмент, хүний нөөцийн чадавхыг сайжруулах, орон нутгийн иргэд, аялал жуулчлал эрхлэгчдийг байгаль орчинд ээлтэй байдлаар үйл ажиллагаагаа явуулахад сэдэлжүүлэхэд чиглэсэн юм.ЮНЕСКО-ийн Хүн ба шим мандал хөтөлбөр болон Дэлхийн өвийн конвенцын олон улсын мэргэжилтнүүд, Монгол Улсаас ЮНЕСКО-д бүртгэлтэй газрууд болон холбогдох үндэсний болон орон нутгийн эрх бүхий байгууллагын төлөөллүүд болох нийт 100 орчим хүн оролцлоо гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ. 

2 Сэтгэгдэл
Ganboldiin Gantuya gadaad hariltsaanii yamnd bugsuuruu ajild orson ynhan
HOW TO FIND AND RECOVER YOUR STOLEN BITCOIN I’m writing to the public to provide knowledge about Lost Recovery Masters. Look no further if you ever demand hacking services, When I lost more than $150,000 USD in bitcoin, individually I found myself in a challenging situation, I was inconsolable and believed I had reached my lowest point, I had no hope of getting my invested money back. All that changed when I discovered Lost Recovery Master and everything was transformed. The company intervened and helped me get all my money back within a short period of time. Their services are well recommended and they ensure maximum satisfaction to their clients. You can contact them via Website: (https://lostrecoverymasters.com/) Whatsapp (+44(7537-105921) Support Email (Support@lostrecoverymasters.com)
Хамгийн их уншсан