Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА
Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно
Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
“ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО
СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО
Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Монгол Улсын төсвийг иргэдээрээ хэлэлцүүлнэ
Монгол Улс ирэх онд хэдий хэмжээний мөнгө төсөвлөж, төсөвлөсөн мөнгөөрөө ямар үр ашигтай бүтээн байгуулалт хийж болох вэ гэдгийг ярих цаг үе тулгарч ирээд байгаа билээ. Тэгвэл ирэх оны төсвийг УИХ-аар хэлэлцэхтэй зэрэгцэн иргэд Монгол Улсын төсвийн талаар ямар бодол санаатай явдгийг сонсч, түүнийг ирэх оны төсвийн тухай хуульд тусгуулах ажлыг “Монгол масс медиа” групп өнөөдрөөс эхлүүлж байгаагаа зарлав. Энэ бол “Төсөв 2013” медиа компанит ажил. Энэ төслийн талаар өнөөдөр Засгийн газрын ХМОНХА-ны дарга Ц.Мөнхтөр, Ньюс агентлагийн захирал Б.Тэмүүлэн, Төслийн удирдагч Ийгл телевизийн эдийн засгийн албаны дарга Ц.Ганзориг нар мэдээлэл хийсэн юм.
Засгийн газрын ХМОНХА-ны дарга Ц.Мөнхтөр “Шинэчлэлийн Засгийн газар гэж байгуулагдсанаар юу өөрчлөгдөж байгаа юм гэсэн шүүмжлэл байна. Тэгвэл шинчлэл гэдэг үгийг ямар хэлбэрээр ашиглаж байна вэ гэвэл, өмнө гаргасан алдаагаа хэлэлцье. Дутагталтай зүйл байвал шийдье гэж байгаа юм. Энэ бол шинэлэл. Шинэчлэлээр шийдье гэдэг уулзалтыг анх удаа зохион байгуулж 800 гаруй хүн хамруулж 300 гаруй хүний санал бодлыг бичгээр болон амаар авсан байгаа. Үүнээс Засгийн газар таван зүйлийг ажил хэрэг болгож, шийдэхээр болоод явж байна. Тухайлбал, насанд хүрээгүй хүүхдэд архи тамхи худалдаалахгүй, улмаар хэрэглээг багасгах, төрийн байгууллагуудад дотоод ажил хэмээх хүнд суртал байсныг болиулах, 1111 гэдэг тусгай утсаар иргэдээ сонсдог больё, маш олон аж ахуйн нэгж тендэрт ороод ажлаа хийсэн ч мөнгөө авч чадаагүй байсан. Тиймээс 100 гаруй сая төгрөгийг Хөгжлийн банкнаас гаргаж өгөхөөр болоод байна. Энэ уулзалтын дараагийнх нь маргааш болно. Энэ уулзалтын сэдэв нь “Үрэлгэн төсөв, үр ашиггүй зарцуулалт” байх юм. Ерөнхий сайдын томилолтоос харахад төсөвтэй холбоотой асуудал олон гарч байсан. Төсөв эзэндээ хүрэхгүй байна. Тиймээс үүнийг хэлэлцэнэ. Шинэчлэлийн Засгийн газар анхныхаа төсвийг УИХ-д өргөн бариад байна. Энэ жилийн хэлэлцүүлгийг арай өвөрмөц байдлаар явуулъя гэж байгаа юм. Төсвөө олон нийтийн оролцоотойгоор хэлэлцье. Санал хүсэлтээ тулгуурлаж байж баталъя гэдэг байдлаар хэрэгжүүлэх юм” гэв.
Ньюс агентлагийн захирал Б.Тэмүүлэнгийн хэлснээр энэ компанит ажлыг хэрэгжүүлэхэд “Монгол масс медиа” группынхан Засгийн газраас ямар нэгэн төсөв мөнгө аваагүй аж. Үүнийг хэрэгжүүлэх бүхий л зардлыг өөрсдийнхөө хүчээр босгож байгаа аж. Энэ компанит ажлын хүрээнд Ньюс агентлаг Монгол улсын төсвийн талаарх бүхий л тоо баримтыг нийтэлж, олны хүртээл болгоно юм байна. Харин Ийгл телевизийн хувьд Монгол Улсын төсөв батлагдтал хоёр сарын хугацаанд өдөр бүр гурван цагийн нэвтрүүлэг тогтмол явуулахаар болжээ. Үүнд мэдээ, сурвалжлага, баримтат кино, ярилцлага гээд сэтгүүл зүйн бүхий л төрөл жанрыг ашиглана гэдгээ хэллээ. Түүнээс гадна иргэдийнхээ дуу хоолойг сонсохын тулд нийслэлийн дүүрэг бүрт хэлэлцүүлэг зохион байгуулж, иргэдээс гарсан оновчтой санал хүсэлтийг төсвийн тухай хуульд тусгуулах ажлыг хийнэ гэдгийг төслийн удирдагч Ц.Ганзориг хэлсэн юм.

Г.ДАВАА
0 Сэтгэгдэл