Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БИЗНЕС ЭРХЛЭХ БОЛОН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ОРЧНЫГ САЙЖРУУЛЖ, ХҮНД СУРТЛААС ЧӨЛӨӨЛЖ АЖИЛЛАХАА ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ МЭДЭГДЛЭЭ E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна  “Сэлбэ 20 минутын хот” төслийн эхний ээлжийн орон сууцны зургаадугаар давхрын угсралтын ажлыг хийж байна Тавдугаар сард хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь ЗГ: Эрчим хүчний үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах үйл ажиллагааны бүх үе шатанд өртөг зардлыг бууруулж ажиллана Г.Дамдинням: Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээ идэвхтэй үргэлжилж байна ЗГ: “Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээр”-ийн төсөлд 200 гаруй санал ирүүлжээ Даатгалын тогтолцоог урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах чиглэлд уялдуулж, эрх зүйн орчныг боловсронгуй болгоно ЗГ: Үндэсний баялгийн сангаар дамжуулан иргэдийн хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо “Сэлбэ 20 минутын хот” төслийн эхний ээлжийн орон сууцны зургаадугаар давхрын угсралтын ажлыг хийж байна
Хүлэрт намгийг хамгаалах төслийн нээлт боллоо

Хүлэрт намгийг хамгаалах төслийн нээлт боллоо.Төслийн хүрээнд хүлэрт намаг бүхий 20.000 га талбайг нөхөн сэргээх замаар 594.000 тн нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулна.Дэлхийн хөрсний нүүрстөрөгчийн 30 хувийг агуулдаг хүлэрт намгийн экосистем нь усны зохицуулалт, биологийн олон янз байдлын хамгаалал, нүүрстөрөгчийн хуримтлалд чухал ач холбогдолтой.Монгол орны газар нутгийн 2 хувийг эзэлж буй хүлэрт намгархаг экосистем нь гол мөрнийг тэтгэж, хөрсний элэгдлээс сэргийлж, ойн болон тариалангийн усны эх үүсвэрийг хадгалж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, байгаль орчны тогтвортой байдлыг хангадаг. Гэвч малын тоо толгойн өсөлт, бэлчээр ашиглалт, уул уурхайн тогтвортой бус ашиглалт, хүний буруутай үйл ажиллагаа, уур амьсгалын өөрчлөлтийн эрчим нэмэгдсэн зэрэг нь Монгол орны хүлэрт намгийн экосистемийг доройтуулж, тэдгээрийн усны зохицуулалт болон уур амьсгалын дасан зохицох чадварыг алдагдуулж байна.2015-2017 онд хэрэгжсэн "Монгол орны хүлэрт намгийн стратеги төлөвлөлт" төслийн хүрээнд манай орны хүлэрт намгийн 50 хувь нь ямар нэг хэлбэрээр доройтолд орсныг тогтоосон.Одоо хэрэгжиж байгаа "Монгол орны хүлэрт газрыг удирдах, бэлчээрийн экосистем, малчдын амьжиргааны дасан зохицох чадавхыг нэмэгдүүлэх" төсөл нь хүлэрт намгийн экосистемийн үйлчилгээг нэмэгдүүлэх, ялангуяа доройтсон хүлэрт намгаас ялгарах хүлэмжийн хийг бууруулах, түүнчлэн уламжлалт нүүдлийн мал аж ахуй, малчдын чадавхыг сайжруулах замаар газрын доройтол, экосистемийн үйлчилгээг нэмэгдүүлэх зорилготой юм.Энэхүү төслийг 2024-2027 оны хооронд Дэлхийн Байгаль Орчны Сан (GEF)-аас санхүүжиж, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам (БОУАӨЯ)-ны харьяа Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа хамтын ажиллагааны төв, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр (UNEP), Олон Улсын Цаатны Төв (ICR)-тэй хамтран хэрэгжүүлнэ гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан