Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Энэ оны эхний есөн сард экспортын дүн импортынхоос $3.2 тэрбумаар давжээ

Гадаад худалдааны 2024 оны эхний есөн сарын гүйцэтгэлийг Гаалийн Ерөнхий Газраас экспортын 556,246, импортын 306,004 гаалийн мэдүүлгийг болон бусад эх сурвалжийг үндэслэн гаргажээ.2024 оны эхний есөн сарын дүнгээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 20.4 тэрбум ам.доллар болж, 2023 оны мөн үеэс 2.3 тэрбум ам.доллар буюу 13 хувиар өсжээ. Экспортын дүн импортын дүнгээс 3.2 тэрбум ам.доллароор давж, гадаад худалдааны баланс эерэг гарсан байна.Экспортод 11.8 тэрбум ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4.3 хувиар өслөө. Экспортын барааны нийт дүнд

  • эрдэс бүтээгдэхүүн 10.3 тэрбум ам.доллар буюу 87.4 хувь
  • сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос 679.2 сая ам.доллар буюу 5.8 хувь
  • нэхмэлийн материал болон нэхмэл эдлэл 356.4 сая ам.доллар буюу 3 хувийг тус тус эзэлж эдгээр нь нийт экспортын дүнгийн 96.2 хувийг эзэлжээ.

Статистик мэдээллээс харахад энэ оны эхний есөн сард үхрийн мах 27.3 мянган тонн, ямааны мах 4.7 мянган тонныг экспортолсон нь 3.3-7.2 хувиар тус тус буурсан үзүүлэлт болов. Харин нүүрсний экспорт өнгөрсөн оны мөн үеэс 1.3 дахин, төмрийн хүдрийнх 28.8 хувиар өсжээ. 

зураг

2024 оны эхний есөн сард экспортолсон

  • хар тугалгын хүдэр болон баяжмал, төмрийн хүдэр, цайрын баяжмал, түүхий нефть болон чулуун нүүрсийг 100 хувийг БНХАУ-д;
  • үхэр адууны боловсруулсан ширний 85.8 хувийг БНХАУ-д,
  • самнасан ноолуурын 76.8 хувийг Итали-д;
  • ямааны угаасан ноолуурыг 99 хувь БНХАУ-д тус тус экспортолж дээрх нэрийн бараа нь экспортын нийт дүнгийн 66.3 хувийг эзэлж байна.

 

Эх сурвалж: Гаалийн Ерөнхий Газар

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан