Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Маргааш 1-р хорооллын арын замыг хаана

Сонгинохайрхан Дүүргийн 1-р хорооллын арын замыг шинэчлэх, засварлах ажлын хүрээнд зургаадугаар сарын 20-ны орой 23:00 цагаас доорх байршилд зам хаахыг мэдэгдэж байна.

Тодруулбал, СХД-ийн 17-р хороо, 34а байраас 34б байрны чиглэл дагуу ус зайлуулах  шугамын хөндлөн сэтэлгээ хийх үеийн авто замын хөдөлгөөнийг хаахаар боллоо.

Иймд иргэд, жолооч та бүхэн түгжрэлийг тооцоолон өөр зам сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

2026 оны 06-р сарын 20-ны өдөр 23:00 цагаас эхлэн 2026 оны 06-р сарын 21-ны өдөр 06 цагт хүртэл замын хөдөлгөөн хязгаарлана гэж Сонгино хайрхан дүүргээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан