Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АН: Ерөнхий сайдын хамаарал бүхий ИЗИС, Рояал академи зэрэг сургууль, цэцэрлэгүүд өнгөрсөн гурван жилд төрөөс 8.3 тэрбум төгрөгийн зардал авчээ ЭТТ: НӨЛӨӨЛЛИЙН БҮСИЙН ИРГЭДЭД МЭРГЭЖИЛ ОЛГОХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ "Замын хөдөлгөөний удирдлагын төв"-ийн хяналтын камерт 6 зам тээврийн осол бүртгэгдлээ Эрүүл мэндийн сайд Э.Батшугар: Бодит өвчтөнтэй ажиллах, эмнэлзүйн шийдвэр гаргах, багаар ажиллах замаар мэргэжлийн ур чадвар төлөвшдөг” гэдгийг онцоллоо Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 24 мегаваттын Дулааны цахилгаан станц, Цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ Шатахууны түгээлтийг эрчимжүүлж, бүх ШТС-уудыг тасалдалгүй ажиллуулах үүргийг өглөө Монголын иргэний нисэхийн 50 мэргэжилтнийг БНХАУ-д сургах, хамтран ажиллах санамж бичиг байгууллаа УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026.09.21: Цахилгаан хязгаарлах хуваарь
Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан

Малчид, иргэд, тариаланчид, тээвэрчдэд зориулсан мэдээ: 16-18-нд нутгийн зүүн хагаст хүйтэн салхитай байна.

2024 оны аравдугаар сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орно. Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 14-19 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр 10-15 хэм, бусад нутгаар 5-10 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 5-7 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 3-5 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 2-4 хэм дулаан байна.

2024 оны аравдугаар сарын 17-ноос 2024 оны аравдугаар сарын 21-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

17-нд Алтайн уулархаг нутгаар, 18-нд баруун аймгуудын ихэнх нутгаар, 19-нд нутгийн баруун хагаст, 20-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 17-нд зарим газраар, 18-нд тал, хээрийн нутгаар, 19-нд Алтайн уулархаг нутгаар, 20-нд говь талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө 14-19 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 5-10 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан байна.

Нийтэлсэн: Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан