Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Лу.Гантөмөр: Цаашид ипотекийн зээл нэртэй мөнгө хэвлэх шаардлагагүй. Зөвхөн анх удаа орон сууц авч байгаа тохиолдолд олгох хэрэгтэй

УИХ-ын намрын ээлжит чуулганы баасан гарагийн хуралдаанаар Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөг батлах тухай тогтоолын төслийг хэлэлцсэн билээ. Үүнтэй уялдуулан Засгийн газраас ирэх онд хэрэгжүүлэх ажлын хүрээнд ипотекийн зээл олголтыг хэрхэн үргэлжлүүлэх асуудлаар УИХ-ын гишүүд асуулт асууж, Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд ЭЗХ-ийн сайд Лу.Гантөмөр хариулсан юм.

Тэрбээр "Ипотекийн зээлийн сан хүртээмж багатай. Санд 7 их наяд орчим төгрөг бүрдсэн байдаг. Төр өөрөө л санхүүжилтийн эх үүсвэрийг гаргаж байгаа гэсэн үг. Арилжааны хөрөнгө биш учраас хэмжээ хязгаартай гэдгийг сануулмаар байна. Мөнгө хэвлээд ипотекийн зээлд олгох хэрэг байхгүй.

Ирэх онд 1.2 их наяд төгрөг төлөвлөгдөж байна. Өнгөрсөн хугацаанд ипотекийн зээлийн корпорацаар явж байсан мөнгөө хэрхэн арвижуулах вэ гэдэг асуудал яригдаж байгаа. Бодлогын хувьд гишүүд нэг л зүйлийг үүнд шаардмаар байна. Анхны орон сууц авч байгаа хүнийг дэмжих хэрэгтэй. Хоёр дахь, гурав дахь удаагаа орон сууц авч байгаа тохиолдолд үүнийг дэмжихгүй байх хэрэгтэй" гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан