Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Монгол-Францын Бизнес уулзалт болов

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНФУ-д 2023 онд хийсэн төрийн айлчлалын мөрөөр Францын аж ахуйн нэгжүүдийн хөдөлгөөн /МЕДЕФ/-ийн дэргэдэх “Монгол, Францын бизнес зөвлөл” болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Монгол-Францын Бизнес уулзалтыг зохион байгуулав.Арга хэмжээнд Францын аж ахуйн нэгжүүдийн хөдөлгөөн /МЕДЕФ/-ийн дэргэдэх “Монгол, Францын бизнес зөвлөл”-ийн Ерөнхийлөгч бөгөөд “Орано” группийн ТУЗ-ын дарга Клод Имовен болон Францын талаас Orano, Airbus Defence & Space, Airbus Helicopters, BpiFrance, Catering International Services-CIS,  EasyCube, ESL Rivington, Iveco Group, Jcdecaux, Messiers, Novakamp, Poma, Synetics Export, Thales, Alston зэрэг аж ахуйн нэгжүүд оролцож, хөдөө аж ахуй, эрчимжсэн мал аж ахуй, зам тээвэр, банк санхүү, уул уурхай, эрчим хүч, зэрэг салбарт хамтран ажиллах боломжийн талаар танилцуулга хийв.Мөн үеэр Монголын Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал О.Орхон, Францын BPIFRANCE хөрөнгө оруулалтын банкны Гүйцэтгэх захирал Оливер Винсент нар Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав.Тус уулзалтын төгсгөлд хоёр талын бизнесийн төлөөлөгчид “B2B network” уулзалт хийж, нэрийн хуудсаа солилцон, худалдаа, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны талаар санал солилцов гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.
 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан