Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
“Бүсчилсэн хөгжил-Зүүн бүсийн нисэх буудлуудын форум” эхэллээ

Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан орон нутгийн нисэх буудлуудыг хөгжүүлэх ажлын хүрээнд зохион байгуулж буй “Бүсчилсэн хөгжил-Зүүн бүсийн нисэх буудлуудын форум” өнөөдөр Дундговь аймгийн төв Мандалговь хотод эхэллээ.Форумд Иргэний нисэхийн үндэсний төвийн дарга Э.Төрбаяр, Санхүү, эдийн засаг, төлөвлөлтийн газрын дарга Ч.Сэржмаа тэргүүтэй төлөөлөгчид болон зүүн бүсийн нисэх буудлууд болох “Гурвансайхан”, “Чойбалсан”, “Өндөрхаан”, “Баруун-Урт”, “Мандалговь” нисэх буудлын удирдлага, төлөөлөл оролцож байна.Форумын үйл ажиллагааг нээж ИНҮТ-ийн дарга Э.Төрбаяр хэлсэн үгэндээ “Энэхүү форум нь зүүн бүсийн нисэх буудлууд харилцан туршлага солилцох, ИНҮТ-ийн бодлого, чиглэлтэй танилцах, хийж хэрэгжүүлж буй дэвшилттэй ажил болон тулгарч буй асуудлуудаа ярилцаж, хамтдаа шийдэл олох зорилготой. Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор орон нутгийн дөрвөн нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлж, олон улсын стандартад нийцүүлэн, 4С ангиллын болгох төсөл хэрэгжиж байгаа. Үүнд зүүн бүсийн 2 нисэх буудал багтсан. Тэдгээрийг дагаад орон нутгийн бусад нисэх буудлуудыг тухайн орон нутгийн онцлогт уялдуулан хөгжүүлэхээр зорьж байна” гэдгийг онцлоод форумын үйл ажиллагаанд амжилт хүслээ.“Бүсчилсэн хөгжил-Зүүн бүсийн нисэх буудлуудын форум”-ын үеэр зүүн бүсийн нисэх буудлуудын өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн чиг хандлага, үйл ажиллагаа, хийж хэрэгжүүлж буй ажилтай танилцах, харилцан санал бодлоо солилцохоос гадна нисэх буудлуудын удирдлага, ажилтнуудад JCI Монгол академиас “Fish phylosophy” сургалт орно гэж Иргэний Нисэхийн Үндэсний Төвөөс мэдээллээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан