Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг хуралдлаа

Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2024 оны А/48 дугаар тушаалаар баталсан бөгөөд ажлын хэсгийн эхний уулзалт, хэлэлцүүлэг өчигдөр боллоо.Ажлын хэсэгт Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл, Батлан хамгаалахын яам, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын хөрөнгийн бирж ХК, Ардын тэтгэврийн данс ХХК, Нэйшнл лайф даатгал ХХК, Голомт банкны үүсгэн байгуулсан Тэтгэврийн ууган сан ТББ, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөл, Монголын даатгалын холбоо, мөн актуарч, холбогдох судлаач нар зэрэг өргөн бүрэлдэхүүн багтсан.Хурлыг ажлын хэсгийн ахлагч Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул удирдан, Нийгмийн даатгал, хуримтлалын сангийн бодлогын газрын дарга Б.Батжаргал Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг танилцуулж, гишүүд холбогдох саналаа илэрхийллээ.Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хууль нь хувийн нэмэлт тэтгэврийн хөтөлбөр хэрэгжүүлэх, хувийн нэмэлт тэтгэврийн хуримтлал үүсгэх, тэтгэврийн хуримтлалаас хөрөнгө оруулалт хийх, хувийн нэмэлт тэтгэвэр олгох, тэтгэвэр өвлүүлэх, мэдээллийн сан бүрдүүлэх, хяналт тавих, талуудын эрх ашгийг хамгаалахтай холбоотой харилцааг зохицуулна.Хувийн нэмэлт тэтгэврийн үйл ажиллагаа нь сайн дурын, шимтгэлд суурилсан, бүрэн хуримтлалын байх, үйл ажиллагаа, засаглал ил тод байх, санхүүгийн тогтвортой, бие даасан, найдвартай байх, өвлөгддөг байх зарчмыг баримтлан ажиллахаар хуулийн төсөлд тусгасан.Ажлын хэсгийн гишүүд тус хуулийн төслийн ерөнхий агуулгад санал нэгдэж, хуулийн төслийн үзэл баримтлалыг нэн яаралтай батлуулах нь зүйтэй гэж үзлээ гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан