Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Ердийн болон олон хүүхэдтэй эхийн нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох хүсэлтийг их өгөгдөлд тулгуурлан цахимаар авах боломж бүрдүүлнэ

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөтгөж, нийгмийн даатгалын үйлчилгээг даатгуулагчийн эрэлт, хэрэгцээнд нийцүүлэн, их өгөгдөлд тулгуурлан, цаг хугацаа, орон зайнаас үл хамааран цахимаар авах боломжийг бүрдүүлэх” зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2024.10.21-ний өдрийн А/101 тушаалаар салбар дундын Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.Ажлын хэсгийн ээлжит хурал өчигдөр болж, хурлаар Архивын ерөнхий газартай нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тогтооход шаардлагатай архивын мэдээллийг цахимаар солилцох, шалгах нөхцөлийг бүрдүүлэх талаар санал солилцлоо.Мөн нийгмийн даатгалын сангаас олгодог хөдөлмөрийн чадвар алдсаны, ердийн болон олон хүүхэдтэй эхийн нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох хүсэлтийг цахимаар авах боломжийг бүрдүүлэхэд хамтран ажиллахаар тохирлоо.2024 оны есдүгээр сарын байдлаар Нийгмийн даатгалын сангаас 482.3 мянган хүн тэтгэвэр авч байгаа ба үүнээс өндөр насны тэтгэвэр авагч 399.2 мянга, хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авагч 62.9 мянга, тэжээгчээ алдсаны тэтгэвэр авагч 20.1 мянган хүн байна гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан