Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
“Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал БНХАУ-ын жижиглэн худалдааг сэргээх төлөвтэй

БНХАУ-ын Сар шинийн баяр нэгдүгээр сард тохиох тул “Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал өмнөхөөс удаан үргэлжилж магадгүй байна. Жил бүрийн 11 дүгээр сарын 11-ний өдөр болдог “Ганц биечүүдийн өдөр”-ийг БНХАУ-д сүүлийн үед өргөн дэлгэр тэмдэглэдэг болоод байна. Үүнтэй холбоотойгоор цахим худалдааны платформууд уламжлал ёсоор хямдралын хөтөлбөрүүд зарлаж, сурталчилгаагаа эрчимжүүлж байгаа аж.БНХАУ-ын “Alibaba” компани 2009 оноос санаачлан зохион байгуулж эхэлсэн “Ганц биечүүдийн өдөр” хэмээн нэрлэдэг хямдралтай худалдаа нь жил бүрийн энэ үед их хэмжээний орлого авчирдаг. “Singles’ Day” нь “Alibaba” болон түүний гол өрсөлдөгч “JD.com”-ийн борлуулалтын гол хөдөлгөгч хүч болж буй ч дээрх хоёр компанийн аль аль нь “Ганц биечүүдийн өдөр”-ийн борлуулалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллээ танилцуулаагүй байна.БНХАУ-ын эрх баригчид эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чиглэсэн эрчимтэй арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээ зарлаад байгаа юм. Сүүлийн үед хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн үр өгөөж гарч буй шинж тэмдэг ажиглагдаж байгаа тул энэ жилийн “Ганц биечүүдийн өдөр” тус улсын жижиглэн худалдааны томоохон компаниудын хувьд ихээхэн ашгийг авчирч магадгүй байгааг шинжээчид онцолж байна.Үүнээс гадна БНХАУ-ын Сар шинийн баяр нэгдүгээр сард тохиох тул “Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал өмнөхөөс удаан үргэлжилж, 12 дугаар сард ч худалдан авалт идэвхтэй байх төлөвтэй байгаа аж.Хэрэглэгчийн худалдан авалтыг сэргээх БНХАУ-ын Засгийн газрын багц дэмжлэгийн арга хэмжээний хэрэгжилт ерөнхийдөө удаашралтай байгаа юм. Хэдий тийм боловч эдгээр баяруудын ачаар IV улиралд БНХАУ-ын жижиглэн худалдааны борлуулалт өмнөх хоёр улирлаас 2.6-2.7 хувиар илүү гарах төлөвтэйг “Bloomberg Intelligence” тооцоолжээ.

Эх сурвалж: Блүүмбэрг тв

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан