Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
ГОЛОМТ БАНК МОНГОЛ УЛСЫН ТОП-100 АЖ АХУЙН НЭГЖИЙН 5 ДУГААРТ ЭРЭМБЭЛЭГДЛЭЭ

Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 ААН-ийг алдаршуулах хүндэтгэлийн үйл ажиллагааг 23 дахь жилдээ зохион байгуулж, энэхүү шагналыг Голомт банк 21 дэх жилдээ хүртэн 5 дугаарт эрэмбэлэгдлээ. Голомт банк 2023 онд ТОП-100 аж ахуйн нэгжээс борлуулалтын орлогоор 8-рт, татвар төлөлтөөр 10-рт, даатгуулагчийн тоогоор 5-рт, хөрөнгийн хэмжээгээр 5-рт, мөн нийт ашгийн хэмжээгээр 9-р байрт эрэмбэлэгдээд байна.Үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн Голомт банк Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулсаар ирсэн. 2023 оны байдлаар 2,500 орчим ажилтныг ажлын байраар хангаж, 1.1 сая харилцагчдаа харилцагч төвтэй үйлчилгээ үзүүлэн ажиллахдаа 209 тэрбум төгрөгийн ашиг хуримтлуулан улсдаа 168.3 тэрбум төгрөгийн татвар төлсөн. Мөн банкны нийт актив 29.4 хувиар өсөж, 11.6 их наяд төгрөгт хүрсэн нь банкны салбарын 20 хувийг бүрдүүлжээ.
Ийнхүү ажиллахдаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага болох “Great place to work institute”-ээс “Ажиллахад хамгийн таатай газар” батламжийг 2023 онд Монгол Улсын банк, санхүүгийн салбараас хоёр жил дараалан авсан анхны байгууллага болсон. Мөн дэлхийд нэр хүндтэй банк, санхүүгийн “Euromoney”, “Asiamoney” сэтгүүлээс Голомт банкийг 2023 онд “Монгол Улсын Шилдэг банк”-аар, “Global Finance” сэтгүүлээс “Монгол Улсын Шилдэг дижитал банк”-аар тодруулсан юм. Голомт банкны нийт харилцагч, хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчид болон хамт олон та бүхэндээ талархал илэрхийлье!

Сайн сайхныг санхүүжүүлнэ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан