Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна
Оны онцлох хүүхдийн шагналын энэ сарын 18-нд гардуулна
Нийтийн байруудад галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зөрчил түгээмэл илэрчээ
Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн усны улмаас халиа дошин үүсжээ
ЗГ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина
ЗГ: Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно
Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина
Б.Энхбаяр: Албажаагүй, ам шийдвэрээр иргэдийн эрхийг хязгаарлахгүй байхыг үүрэг болголоо
Сууц дулаалгын ажил 96 хувьтай үргэлжилж байна
Е.ОЮУНБИЛЭГ: ИРГЭДИЙН ХАДГАЛАМЖИЙГ ДААТГАНА
ХААН банкны ТУЗ-ийн нарийн бичгийн дарга, хууль эрх зүй, хэрэгжилт хариуцсан захирал Е.Оюунбилэгээс компанийн засаглал арилжааны банкуудад хэрхэн хэрэгжиж буй талаар тодрууллаа.
-Дэлхийн эдийн засгийн хямрал арилжааны банкуудад нөлөөлж байна уу. Та банкны салбарт ажилладаг хүний хувьд өнөөдөр байдал ямар байна гэж дүгнэж байгаа вэ?
-Эдийн засгийн хямрал арилжааны банкуудад шууд нөлөөлсөн зүйл алга. Үйл ажиллагаа нь хэвийн байгаа. Иймд гайгүй гэж бодож байна.
-Иргэдийн хадгаламжийг даатгах тухай ярих болсон. Энэ ажил ямар шатандаа яваа юм бол?
-Хадгаламжийн баталгааны хуулийн хэрэгжих хугацаа ирэх сарын 25-нд дуусах юм. Иймд Хадгаламжийн даатгалын тухай хуулийг УИХ удахгүй батлах байх. Ер нь бол даатгалын тогтолцоо байх нь зөв гэж үзэж байгаа.
-Арилжааны банкуудын хувьд компанийн засаглалыг хэрхэн хэрэгжүүлж байна вэ?
-Банкууд компанийн засаглал хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдсэн. Компанийн тухай хууль өнгөрсөн жил шинэчлэн батлагдсан байгаа. Мөн хоёр жилийн өмнө Банкны тухай хууль шинэчлэгдсэн. Эдгээр хуульд компанийн засаглалын зарчим нэлээд сайн тусгагдсан л даа. Ер нь, арилжааны банкуудын хувьд нэг онцлог бий. Тэр нь Төв банкны шаардлагыг биелүүлэх үүрэгтэй. Монголбанк арилжааны банкуудаа хянаж зохицуулдаг юм. Төв банк биднийг компанийн засаглал хэрэгжүүлэх шаардлага тавьдаг. Тэгээд 2006 онд түүнийг хэрэгжүүлэх зарчим, журам гаргасан. Одоо банкуудын компанийн засаглал ямар байгаа талаар судалгаа хийх, үнэлгээ өгөх ажил хийж байгаа л даа. \
-Компанийн засаглал хэрэгжүүлэх нөхцөл тохироо нь бүрдсэн хэрэгжүүлж буй гэсэн. Тодорхой жишээ хэлэхгүй юу?
-Арилжааны банкууд иргэдэд ил тод нээлттэй байгаа. Иргэд тухайн банкны мэдээллийг авч итгээд мөнгөө байршуулж байгаа нь компанийн засаглал хэрэгжиж буйн нэг илрэл. Манай банкууд олон улсын аудитын байгуулагуудаар үнэлгээ хийлгэдэг болсон. Мөн олон улсын санхүүгийн байгууллагаас зээл авдаг. Ийм өрсөлдөхүйц хүүтэй зээл авч чадаж байна гэдэг нь компанийн засаглал сайжирсан тэдний хүлээн зөвшөөрөгдсөн төвшинд хүрснийг илтгэж байгаа юм.

0 Сэтгэгдэл