Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Голомт банк, LIME виртуал оператор хамтран Natur Bucks клубийг дэмжин ажиллаж байна

 

Голомт банк болон LIME виртуал оператор хамтран хүүхэд, залуучуудын дунд волейболын спортыг хөгжүүлж, сурталчлахад дэмжлэг үзүүлэхээр Natur Bucks волейболын клубийг ивээн тэтгэн ажиллаж байгаа билээ. Голомт банк энэхүү хамтын ажиллагаагаар дамжуулан хүүхэд, залуучуудын эрүүл зөв дадал,сонирхолд хөрөнгө оруулах, өсөх ирээдүйтэй тамирчдыг дэмжих, цаашлаад Монгол Улсад багийн спортыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулахыг зорьж байна.Монголын волейболын цөмийг тодорхойлогч Монголын Волейболын Үндэсний Дээд Лиг нь олон жил завсарласны эцэст 2019 оноос эхлэн дахин зохион байгуулагдаж буй. Үүнээс хойш Монголд волейболын спорт эрчимтэй хөгжиж, сонирхогчдын тоо сүүлийн жилүүдэд тасралтгүй нэмэгдсээр байгаа юм.Харин Natur Bucks клубийн хувьд олон улсад өрсөлдөхүйц ур чадвартай тамирчдаар багаа бүрдүүлж, 2020 оноос эхлэн Монголын Волейболын Үндэсний Дээд Лигт тэргүүлэх болсон бөгөөд өдгөө Монголын волейболын спортыг өнгөлж буй тус багийн ирээдүйн амжилт бүрийг Голомтбанк болон LIME виртуал оператор дэмжин ажиллах болно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан