Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Монгол Улсын гадаад өр I-III улиралд $35.6 тэрбум болж, өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өсөв

                                                                                                    Зургийг: С.Батсайхан

2024 оны эхний есөн сард Засгийн газрын өрийн үндсэн төлбөрт 1.7 их наяд төгрөг төлсөн байна

Оны эхний есөн сарын байдлаар Монгол Улсын нийт гадаад өр 35.6 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Үүнд шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг 16.6 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Харин Төв банкны гадаад өр 813.2 сая ам.доллароор буурчээ. Энэ оны II улиралд Монголбанк БНХАУ-ын Ардын банктай хийсэн своп хэлцлийн өр төлбөрөөс 4.5 тэрбум юанийн эргэн төлөлт хийсэн юм.

Есдүгээр сарын байдлаар Засгийн газрын гадаад өр 7.8 сая ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 4.5 хувиар өссөн байна. Харин нийт өр нь 30.3 их наяд төгрөг болж, 1.8 хувиар буурчээ.

I-IX сард Засгийн газрын өрийн үндсэн төлбөрт 1.7 их наяд төгрөг, хүүгийн төлбөрт нэг их наяд төгрөг төлсөн байна.

Засгийн газрын өрийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 2025 онд 55 хувь, 2026 онд 50 хувьтай тэнцэхээр байгааг Төсвийн байнгын хороо мэдээлж байсан юм

https://www.bloombergtv.mn/news/h5193

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан