Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2024 ОНЫ АЖЛАА ДҮГНЭЛЭЭ

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны ажлаа дүгнэж үйл ажиллагааны тайлангийн хурлаа хийлээ. Хурлын үйл ажиллагааг компанийн ТУЗ-ийн дарга, ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн нээж үг хэлсэн бөгөөд тэрээр компани 2024 онд ТУЗ-өөс баталсан төлөвлөгөөг амжилттай хэрэгжүүлж, санхүүгийн сахилга батыг сайжруулсан, өр төлбөрийг бууруулж, ашигт ажиллагааг нэмэгдүүлж ажилласныг онцлон тэмдэглэлээ. Мөн Монгол Улсын эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулж буй “Эрдэнэс Тавантолгой ХК-ийн нийт хамт олонд талархал илэрхийллээ. 

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2024 оны санхүүгийн урьдчилсан дүнгээр 4.3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж нэгж хувьцаанд 350 төгрөг буюу 1072 хувьцаатай Монгол Улсын иргэнд татварын дараах дүнгээр 337,700 төгрөг хуваарилагдах урьдчилсан тооцоотой байгааг ТУЗ-ийн дарга онцоллоо. Ногдол ашгийг хүйтний улирал, инфляц зэргийг харгалзан гурав хувааж олгох шийдвэр гарсан бөгөөд өнөөдрөөс эхлэн /2024.12.20/ эхний ногдол ашиг болох 1072ш хувьцаатай иргэнд татварын дараах дүнгээр 121.500 төгрөг иргэдийн дансанд шилжүүлж эхэлснийг мэдэгдсэн юм.

 

Тайлангийн хуралд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд 2024 оны ажлаа дүгнэж, ТУЗ, хамт олон, хувьцаа эзэмшигчдэд танилцууллаа. Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Х.Мөнхжаргал 2024 оныг өндөр бүтээмжтэй жил байсныг онцолж, компанийн нийт хамт олонд талархал илэрхийлээ. Өнөөдрийн байдлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК 30 сая тонн нүүрс борлуулж 3.0 тэрбум ам.долларын орлоготой ажиллаж, Монгол Улсын төсөвт 3.2 их наяд төгрөгийн татвар төвлөрүүлэн ажиллаж байгааг гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Х.Мөнхжаргал хэлсэн үгэндээ онцоллоо. 

 

2024 оны тайлангийн хурлын үеэр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Захиргаа, үйлдвэрчний эвлэлүүд 2025 оны хамтын гэрээнд гарын үсэг зурлаа. Хамтын гэрээг шинэчлэн баталснаар цалин, хангамж, ажиллах орчин нөхцөл сайжруулахтай холбоотой ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхтэй заалтууд 2025 онд хэрэгжих юм.Мөн тайлангийн хурлын үеэр 2024 онд ажил үйлсээрээ хамт олноо манлайлсан, үр бүтээмжтэй ажилласан шилдэг ажилтан, хамт олныг шалгаруулж Гүйцэтгэх захирлын нэрэмжит шагнал болон төрийн дээд одон медалиар шагнаж урамшууллаа. 

 

 

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан