Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Эрчим хүчний салбарын хууль тогтоомж, бодлогын хэрэгжилтийг сайжруулах шаардлагатай гэж дүгнэжээ

 

Эрчим хүчний тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай, Эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг шинэчлэн боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг өчигдөр хуралдаж, салбарын хууль, тогтоомжийн хэрэгжилт, үр дүнгийн үнэлгээний тайланг сонслоо.

Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэгийн ахлан ажиллаж буй тус Ажлын хэсгийн дэргэд байгуулагдсан Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Диспетчерийн үндэсний төв ТӨХХК, гурав, дөрөвдүгээр Дулааны цахилгаан станцууд, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ, Улаанбаатар дулааны сүлжээ зэрэг байгууллага, Төрийн өмчит хувьцаат компаниудын төлөөлөл, инженер мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнтэй Гүйцэтгэх баг уг үнэлгээг хийжээ.

Үнэлгээний тайланг тус Гүйцэтгэх багийн ахлагч Х.Эрдэнэчулуун танилцууллаа. Манай улс 2001 онд Эрчим хүчний тухай хуулийг баталснаас хойш нийт 15 удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр 174 заалтад өөрчлөлт оруулсан байна. Үүнээс 56 заалтыг шинээр нэмж, есөн заалтыг хүчингүй болгожээ. Сүүлийн 23 жилийн хугацаанд төрийн байгууллагын бүрэн эрх, тусгай зөвшөөрөл, үнэ тариф, хангагч хэрэглэгч хоорондын харилцааг зохицуулах заалтуудад голчлон өөрчлөлт орсон байна. Монгол Улсын урт болон богино хугацааны хөгжлийн бодлогод эрчим хүчийг дотоодын эх үүсвэрээр хангах, хүлэмжийн хийг бууруулж, нүүрстөрөгчийн шингээлтийг нэмэгдүүлэхээр төлөвлөж, шинэ эх үүсвэр, өргөтгөлийн үр дүнд хүчин чадлыг 2660МВт-д хүргэх, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх, салбарын эдийн засгийн бие даасан байдлыг хангахыг зорьж буй. Гэвч өнөөдөр сүлжээнд залгагдсан хүчин чадал 246МВт байгааг тэрбээр танилцуулж, эрчим хүчний шинэчлэлийн хүрээнд бүсчилсэн хэлбэрээр шинэ эх үүсвэрүүдийг бий болгох шаардлагатайг онцолсон юм.

Улсын Их Хурлаас баталсан хууль, бодлогын хэрэгжилтийг сайжруулах, хяналтыг чангатгах, үр дүн шаардах, хариуцлага тооцох тогтолцоог бүрдүүлэх залшгүй шаардлага байгаа юм. Эрчим хүчний салбарын хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах, хэрэгжүүлэх, эрчим хүчний найдвартай, тогтвортой хангамжийг бий болгоход онцгой чухал нөлөөтэй гол арга хэмжээ, арга хэрэгслүүдийг хуульд тусгах, хэрэгжүүлэх хугацаа, эзэн биеийг тодорхой зааж, зайлшгүй хэрэгжих хуулийн хөшүүргийг бий болгох хэрэгцээ үүссэн хэмээн үнэлгээний тайланд дүгнэжээ.

Цахилгаан, дулааны үнэ тариф бодит өртгөөсөө багаар тогтоогдож ирсэн нь салбарын үйлдвэрлэгчдийг алдагдалд оруулаад байгаа юм. Сүүлийн таван жилийн дүнгээр 806 тэрбум төгрөгийн, 2024 онд 355 тэрбум төгрөгийн өр төлбөр үүсчээ. Мөн эрчим хүчний системийн тоног төхөөрөмжийн насжилт өндөр буюу үндсэн тоноглолын ихэнхийг 30-аас дээш жил ашигласан тоног төхөөрөмжүүд эзлэх болсон байна. Цаашид цахилгаан, дулааны үнийг индексжүүлж, инфляцтай уялдуулан зохицуулж байх шаардлагатайг Эрчим хүчний тухай хуулийн үр дүнгийн үнэлгээний тайланд дурджээ.

Түүнчлэн Ажлын хэсгийн хуралдаанаар тус Гүйцэтгэх багийн хийсэн гадаад улсуудын эрчим хүчний хууль, тогтоомжуудын тандан судалгааны дүгнэлтийг сонслоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.


 
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан