Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Голомт банк Global Gender Smart Fund-аас 7.5 сая ам.долларын санхүүжилт татлаа

Голомт банк эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих, эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэх болон тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангах зорилгоор Global Gender Smart Fund байгууллагаас 7.5 сая ам.долларын санхүүжилт татлаа. Тус санхүүжилт нь Голомт банкны хувьд эмэгтэй бизнес эрхлэгчдийн шинэ санаачилга, инновацыг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх, бизнесийн салбарт жендерийн тэгш байдлыг хангахад чухал алхам боллоо.
Бид тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд эмэгтэй бизнес эрхлэгчдэд тулгардаг бизнесийн эрсдэлийг бууруулж, боломжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирсэн. Үүний нэг жишээ болох “WOMEN OWNED” тохирлын тэмдгийг Голомт банк, МҮХАҮТ нар хамтран албан ёсоор 2023 онд танилцуулсан бөгөөд уг тэмдгийг шалгуур үзүүлэлт хангасан 50 гаруй ААН эзэмшиж байна. Цаашид Голомт банк эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр өргөн хүрээнд, урт хугацааны тогтвортой бодлого хэрэгжүүлж, эдийн засгийн тэгш хөгжлийг хангахад хувь нэмрээ оруулахаар зорьж буй.
Та “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн дэмжих зээлийн бүтээгдэхүүн” болон дээрх санхүүжилтийн хүрээнд боломжоо нэмэгдүүлэхийг хүсвэл Голомт банкны салбар, нэгжүүдэд хандан дэлгэрэнгүй  мэдээлэл авахаас гадна “Women Owned” тохирлын тэмдгийн хүсэлтээ өгөх боломжтой.

Сайн сайхныг санхүүжүүлнэ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан