Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
2024 онд хувьцааны ханшийн өсөлтөөрөө МХБ-ийн III ангиллын 3 компани тэргүүлжээ

Зургийг: Taylor Weidman/Bloomberg

I ангиллын компаниудаас "Монголын Хөрөнгийн бирж" ХК-ийн хувьцаа 200 гаруй хувиар өссөнөөр тэргүүлсэн байна.Монголын Хөрөнгийн биржийн тайланд мэдээлснээр 2024 онд хувьцааны ханшийн өсөлтөөр III ангиллын гурван компани тэргүүлжээ.Тоосго үйлдвэрлэл, барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Монгол Керамик” ХК-ийн хувьцаа өнгөрсөн онд ердөө 1600 гаруй ширхэг арилжаалагдсан ч ханш нь 523 хувиар цойлсон байна. Тус компани 2020 оноос хойш санхүүгийн тайлангаа хүргүүлээгүйгээс гадна үүргийн хэрэгжилт нь хангалтгүйгээс биржийн бүртгэлээс хасагдах анхааруулгыг бараг жил болгон Монголын Хөрөнгийн биржээс хүртсээр иржээ.

Түүнчлэн өсөлтөөрөө гуравдугаарт бичигдсэн “Нако түлш” ХК-ийн үүргийн гүйцэтгэл 2024 онд огт биелэлтгүй буюу 0 үнэлгээтэй гарсан байна.Харин I ангиллын компаниудаас “Монголын Хөрөнгийн бирж” ХК-ийн хувьцаа 200 гаруй хувь өссөнөөр тэргүүлсэн бол “ЛэндМН ББСБ” ХК-ийн хувьцаа 183.5 хувийн өсөлтөөр удаалжээ. “Топ-20” индекс өнгөрсөн онд 25 орчим хувиар өсөж, 51 мянган нэгжид дөхөн түүхэн дээд түвшиндээ шинэ оныг угтсан юм.

Эх сурвалж: Блүүмбэрг

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан