Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Mөнгөний нийлүүлэлт 5.7 их наяд төгрөгөөр нэмэгджээ

Mөнгөний нийлүүлэлт (M2) 2024 оны 12 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 43.3 их наяд төгрөг болж, өмнөх оноос  5.7 (15.2%) их наяд төгрөгөөр өсөхөд төгрөгийн хадгаламж 4.9 (28.8%) их наяд төгрөгөөр, төгрөгийн харилцах 1.8(19.7%) их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлснийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.Бага мөнгө (M1) 2024 оны 12 дугаарсарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 11.7 их наяд төгрөг болж, өмнөх сараас 936.6(8.7%) тэрбум төгрөгөөр, өмнөх оноос 1.8(18.6%) их  наяд төгрөгөөр өссөн байна. Бага мөнгө (M1)-ний 10.7 (91.6%) их наяд төгрөг нь төгрөгийн харилцах, 977.9 (8.4%) тэрбум төгрөг нь хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө байна. Бараг мөнгө 2024 оны 12 дугаар  сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 31.6 их наяд төгрөг болж, өмнөх сараас 891.2 (2.9%) тэрбум төгрөгөөр, өмнөх оноос 3.9 (14.0%) их наяд төгрөгөөр өссөн байна. Бараг мөнгөний 22.1 (69.7%) их наяд төгрөг нь төгрөгийн хадгаламж, 4.9 (15.3%) их наяд төгрөг нь валютын хадгаламж, 4.7 (14.9%) их наяд төгрөг нь валютын харилцах байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан