Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Багануурын батарей хуримтлуурын станц төвийн системд 7.566.000 кВт.цаг эрчим хүч нийлүүлээд байна

Нийслэлийн Багануур дүүргийн I хорооны нутаг дэвсгэрт “Багануур” цахилгаан түгээх дэд станцыг түшиглэн 50 МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станцыг байгуулж, өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 5-ны өдрөөс төвийн системд холбосон.Тус батарей хуримтлуурын станц нь 2025 оны нэгдүгээр сарын 15-ныг хүртэл нэг сар гаруйн хугацаанд төвийн сиcтемд 7.566.000 киловатт.цаг эрчим хүч нийлүүлж, төвийн бүс тэр дундаа Улаанбаатар хотын эрчим хүчний оргил ачааллын үед онцгой хувь нэмэр оруулж байна.

Батарей хуримтлуурын станц нь шөнийн цагт үйлдвэрлэсэн илүүдэл эрчим хүчийг хурааж, оргил ачааллын үед буцаан төвийн системд нийлүүлэх тохируулгын системтэй. Мөн төвийн бүсийн эрчим хүчний системийн давтамж тохируулга хийх, өвлийн оргил ачааллыг хөнгөвчлөх буюу системийн үйл ажиллагаанд гарах чадлын дутагдлыг байгаль орчинд ээлтэй ногоон эрчим хүчний эх үүсвэрээр хангах зэрэг олон талын ач холбогдолтой юм.

Нийслэл хотын эрчим хүчний хэрэглээ жилд 150-200 МВт-аар нэмэгдэж байгаа бөгөөд 2030 онд 3300 МВт орчим цахилгаан шаардлагатай болно гэсэн тооцоолол бий. Өнгөрсөн жил Улаанбаатар хот 200 МВт эрчим хүчний дутагдалтай өвөлжсөн бол Бөөрөлжүүтийн 150 МВт хүчин чадалтай цахилгаан станц, Багануурын 50МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станц тус тус төвийн системд эрчим хүч нийлүүлснээр дутагдалтай байсан эрчим хүчний хэрэглээг нөхсөн билээ.

Нийтэлсэн: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан