Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Нэгдүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатарын нутаг, Дорнодын баруун хэсгээр их хэмжээний цас орно. Хэнтийн өмнөд, Дорноговийн хойд, Сүхбаатарын баруун хэсгээр цасан шуурга шуурна.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Нэгдүгээр сарын 25-нд төв, говь болон зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхааруулж байна. 


2025 оны 01-р сарын 24-ний 20 цагаас 2025 оны 01-р сарын 25-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Нутгийн зүүн хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 39-44 хэм, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор 31-36 хэм, Говь-Алтай, Хангайн уулархаг нутгаар 25-30 хэм, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 5-10 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун болон хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 10-15 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлбэ, Хэрлэн, Онон голын хөндийгөөр  14-19 хэм, бусад нутгаар 18-23 хэм,

Өдөртөө хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 26-31 хэм, Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 18-23 хэм, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 5-10 хэм, бусад нутгаар 13-18 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 15-17 хэм, өдөртөө хүйтэрч 14-16 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 17-19 хэм, өдөртөө хүйтэрч 15-17 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 18-20 хэм, өдөртөө хүйтэрч 16-18 хэм хүйтэн байна.


2025 оны 01-р сарын 26-наас 01-р сарын 30-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

26-нд зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 27-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна, 28, 29-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Салхи 26-нд говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 16-18 метр, 27, 28-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 42-47 хэм, өдөртөө 28-33 хэм, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 22-27 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 16-21 хэм хүйтэн байна. 

Нийтэлсэн: Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

1 Сэтгэгдэл
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Хамгийн их уншсан