Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын дарга С.Бямбацогт СОР17 хурлын бэлтгэл ажилтай танилцав УИХ-ын гишүүн Х.Болормаа: Иргэдийн оролцоо, олон нийтийн хяналт, санал шүүмжлэл нь хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад чухал ач холбогдолтой Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа Хиймэл оюуны үндэсний зөвлөл: Дижитал эдийн засгийг өсгөнө Замын хөдөлгөөний хохирлыг бууруулах Үндэсний зөвлөлийг дахин сэргээлээ Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална   Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр зам есдүгээр сард ашиглалтад орно   “ТОРГОНЫ ЗАМЫН ЖИНГИЙН ЦУВАА” ХАРХОРУМЫН ТҮҮХ, ХАНГАЙН БҮСИЙН МАЛЧДЫН УЛАМЖЛАЛТ АРГА УХААНТАЙ ТАНИЛЦЛАА ЯПОНД ҮҮССЭН ХАР САЛХИНЫ УЛМААС ЗАРИМ НИСЛЭГИЙН ХУВААРЬТ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО 2026–2027 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулна
УИХ-ын даргын 81 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Дорнод аймагт ажиллалаа

Улсын Их Хурлын даргын 2024 оны 81 дүгээр захирамжаар байгуулагдсан “Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий” ажлын хэсэг 2025 оны хоёрдугаар сарын 08-ны өдөр Дорнод аймагт ажиллалаа.Тус ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг ахалж байгаа бөгөөд хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хуулийн хэрэгжилтийг хангуулахад санал боловсруулах зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулав.Хэлэлцүүлгийн эхэнд Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг ажлын хэсгийн үйл ажиллагааны талаар, Улсын Их Хурлын гишүүн Ш.Бямбасүрэн монголын залуучуудын өнөөгийн нөхцөл байдал, тэдний эрхийг хамгаалах, үндэсний хууль тогтоомжуудын мэдээллийн талаар, Дорнод аймгийн Засаг даргын орлогч бөгөөд Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн дэд тэргүүн Ч.Ганбат аймгийн залуучуудын хөгжлийг дэмжих чиглэлээр хийж, хэрэгжүүлсэн арга хэмжээ болон одоогийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлын талаар, “Алсын хараа-2050” Үндэсний хорооны Ажлын албаны дарга Ж.Тана залуучуудын хөгжлийн стратегийн танилцуулгын талаар тус тус танилцуулж, мэдээлэл хүргэлээ.Түүнчлэн, залуучуудад тулгамдаж буй асуудал, өнөөгийн нөхцөл байдал, цаашид анхаарах асуудлын талаар холбогдох төрийн байгууллага болон залуучуудын санал, хүсэлтийг сонслоо. Мөн ажлын хэсэг хэлэлцүүлгийн үр дүнг холбогдох түвшинд уламжилж, цаашид залуучуудын хөгжлийг дэмжих чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

1 Сэтгэгдэл
Ganboldiin Gantuya gadaad hariltsaanii yamnd bugsuuruu ajild orson ynhan
Хамгийн их уншсан