Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Төсвийн хөрөнгө оруулалтын талаар хувийн хэвшлийнхэнтэй санал солилцов

Төсвийн хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг танилцуулах хэлэлцүүлэг боллоо.Хэлэлцүүлэгт Сангийн яамны холбогдох албан тушаалтнууд болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл гүйцэтгэгч аж ахуйн нэгж, хувийн хэвшлийнхэн оролцсон юм.Сангийн сайд Б.Жавхлан хэлэлцүүлэгт оролцож, үг хэллээ.Тэрбээр, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2016-2024 онд давхардсан тоогоор 9533 гаруй төсөл хэрэгжүүлж, 14.6 их наяд төгрөгийн санхүүжилт олгосон байна. Жилд дунджаар 2500 гаруй ААН-тэй гэрээ байгуулагдаж, 36000 гаруй ажлын байр тогтмол хадгалдаг. Төсвийн хөрөнгө оруулалтын явц, хэрэгжилт, үр дүнг дүгнэж үзэхэд зарим төслүүд олон жил үргэлжилж, их хэмжээний нэмэлт санхүүжилт шаардаж, түүнээс үүссэн дийлэнх эрсдэлийг төр хариуцаж ирсэн байна.Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төслүүдийг хэрэгжүүлэгчид бол хувийн хэвшлийнхэн та бүхэн юм. Энэ утгаараа хөрөнгө оруулалтын бодлого, шинэчлэл, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар та бүхэнд танилцуулж, санал солилцох нь зүйтэй гэж үзлээ гэв.Сангийн яамны хөрөнгө оруулалт, хөгжлийн санхүүжилтийн газрын дарга Ж.Дэлгэржаргал, Төсвийн хөрөнгө оруулалтын тухай хуулийн үзэл баримтлал үндсэн 5 зорилтод чиглэж байна.

Нэгдүгээрт, гадаад зээл, улсын төсөв, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт зэргийг оновчтой хуваарилж, хөрөнгө оруулалтын үр ашгийн нэмэгдүүлж, төсвийн ачааллыг бууруулах,хоёрдугаарт, хөрөнгө оруулалтын төсөвт өртгөөс нь шалтгаалж таван түвшинд ангилах, гуравт, хөрөнгө оруулалтын техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсвийг ойлгомжтой, тодорхой болгох, дөрөвт, хөрөнгө оруулалтын төлөвлөлтөөс эхлээд өмчийг бүртгэх, улмаар ашиглах хэмжээнд хүртэлх бүх үе шатуудыг тодорхой хуульчлах шаардлагатай байна. Харин тавдугаарт нь, дижитал шилжилт буюу хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд хиймэл оюун ухаан эх өгөгдлийг ашиглах зорилт тавьж байна гэв. Ийнхүү Төсвийн хөрөнгө оруулалтын тухай хуулийн үзэл баримтлалыг танилцуулсны дараа хөрөнгө оруулалтын бодлого, шинэчлэл, тулгамдаж буй асуудлын талаар хувийн хэвшлийнхэн санал, бодлоо илэрхийлсэн гэж Монгол Улсын Сангийн яамнаас мэдээллээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан