Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Ипотекийн даатгалын үйл ажиллагааны зохицуулалт шинэчлэгдлээ

Ипотекийн даатгалын үйл ажиллагааатай холбоотой шинэ зохицуулалт хэрэгжиж эхэлснээр даатгалын хамгаалалтын хэмжээ 5-6 дахин нэмэгдэнэ. Ипотекийн даатгалын үйл ажиллагааны зохицуулалтыг шинэчилснийг Санхүүгийн зохицуулах хороо мэдээллээ. Тухайлбал: зээлдэгч нь барьцаа хөрөнгөө ердийн даатгалын компаниудад даатгуулах, зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын хувьд зөвхөн урт хугацааны даатгагчийн санал болгож байгаа бүтээгдэхүүнд хамрагдахаар болсон байна.Ипотекийн зээлдэгч нь амь нас, эрүүл мэндийн болон барьцаа хөрөнгийн даатгалд зээлийн үүргийн гүйцэтгэл дуусах хүртэлх хугацаанд заавал даатгуулах шаардлага тавигдсан байдаг. Хэдий тийм боловч бодит байдалд зээлдэгчид ихэвчлэн гэнэтийн ослын даатгалд даатгуулж, нас баралт, хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх голлох өвчний эрсдэлд даатгуулдаггүй байна. Мөн зээлийн гэрээний үргэлжлэх хугацаанд даатгалын гэрээний сунгалт хийгдэхгүйгээс үүдэн даатгалын хамгаалалтгүй болж байсныг Санхүүгийн зохицуулах хорооны Даатгалын газраас онцоллоо.Шинэ зохицуулалт хэрэгжиж эхэлснээр даатгалын хамгаалалтын хэмжээ 5-6 дахин нэмэгдэж, даатгалын гэрээг жил бүр сунгах шаардлагагүй болж байгаа аж.Ердийн даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан 17 компаниас 16 компани нь ипотекийн даатгалын бүтээгдэхүүнийг боловсруулж, зах зээлд санал болгож байна.Ипотекийн зээлийн барьцаа хөрөнгийн даатгалын нөхөн төлбөрийн хувьд 2024 оны байдлаар даатгалын долоон компани нийт 67 даатгалын гэрээнд хамаарах 931.4 сая төгрөгийн нөхөн төлбөр олгожээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3.5 дахин нэмэгдсэн үзүүлэлт болж байгаа аж. Хэдий тийм боловч одоо хүчинтэй байгаа зээлдэгчдийн 57.4 хувь нь л барьцаа хөрөнгөө даатгуулсан үзүүлэлттэй байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан