Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн сургуулиудын II улирлын амралт 4-р сарын 7-ноос эхэлнэ ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЛБАР ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХАНГАХ ДУНД ХУГАЦААНЫ БОДЛОГОТОЙ БОЛНО Наурызын баярт зориулсан бөхийн барилдаан энэ сарын 22-нд болно С.Тайван: Ноорогийн залуусыг хувь хүний нууцыг задруулах, цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах хэргийн хүрээнд шалгаж байна Э.Гэрэлт-Од: Аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хотод шинээр 16 стандартыг мөрдөнө “Цэнхэр алт” усны үндэсний II чуулган болно Авто замын зарим төлбөр хураах цэгт хяналтын хүмүүсийг давхар ажиллуулж, төлбөр хураамж авах явцыг хянуулна “Хүйтний улиралд усны гүнд эрэн хайх, аврах ажиллагаа”-ны сургалт, дадлага зохион байгууллаа Нөхөн сонгуулийг 6 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Монгол цэргийн өдөр”-ийн баярын мэндчилгээ дэвшүүллээ
З.Нарантуяа: Валютын нөөц, экспортын орлогыг нэмэгдүүлэх чиглэлд Хөгжлийн банк хөрөнгө оруулна

Ц.БАЯР

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжлээ. Хуулийн танилцуулгыг Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал З.Нарантуяа Засгийн газрын хуралдаанд танилцуусан. Энэхүү хуулийн шинэчилсэн найруулгад Хөгжлийн банк экспортын орлогыг нэмэгдүүлэх, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ экспортлогч аж ахуй нэгжүүдийн гадаад зах зээл дэх өрсөлдөх чадварыг сайжруулахад чиглэсэн ажил үйлчилгээг түлхүү үзүүлэхээр туссан байна. Энэ талаар Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал З.Нарантуяа мэдээлэхдээ “Хөгжлийн банкнаас сүүлийн үед өөрийн балансын орчныг эрүүл болгох, муу зээлүүдийг төлүүлэх, өглөг авлагыг хэвийн болгохоор эрчимтэй, сайн ажиллаа. Засгийн газрын зүгээс манай дүрмийн санг нэмэгдүүлэх, хууль эрхзүйн шинэ орчныг бүрдүүлэхэд дэмжин ажиллаж байна. Хөгжлийн банкны тухай хуулийн энэхүү төсөл батлагдсанаар илүү олон эх үүсвэрийг гадаад зах зээлээс босгож, шинэ төсөл хөтөлбөрүүдийг хөгжлийн зорилтот зах зээлд чиглүүлж санхүүжүүлэх боломж бүрдэх юм. Хөгжлийн банкны үйл ажиллагаа, үүрэг, чиглэл институцийн хувьд маш тодорхой байх ёстой. Бид зорилтот зах зээлд оновчтой, үр өгөөжтэй хөрөнгө оруулалт санхүүжилтийг хийнэ. Мэдээж бүх салбарт хөрөнгө оруулах боломжгүй. Зах зээлийн гадаад, дотоод нөхцөл байдлаа тооцож зөвхөн экспортын орлогыг нэмэгдүүлэх, валютын нөөцийг өсгөхөд хөрөнгө оруулна. Нөгөөтээгүүр Хөгжлийн банкинд засаглалын том өөрчлөлт хийхээр энэхүү хуулийн төслийг өргөн барьсан. Олон улсын компанийн засаглал, олон улсын комплаенсын менежментийн систем рүү Хөгжлийн банк үе шаттай орж байна. Өнгөрсөн хугацаанд арилжааны банктай ижил түвшний зээл санхүүжүүлж ирсэн бол одоо зөвхөн хөгжлийн төслийг санхүүжүүлж, түүнд зориулсан эх үүсвэрүүдийг босгодог банк болж өөрчлөгдөж байгаа юм. Тиймээс үйл ажиллагаагаа үүнд чиглүүлэхэд эрх зүйн шинэ зохицуулалт дэмжлэг болно” гэлээ.

 

Эх сурвалж: zms.mn

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан