Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
SocialPay болон SocialPay Junior аппликэйшн “Customer Experience Award” шагнал хүртлээ

“Quors Global” ( Efma ) байгууллагаас жил бүр уламжлан зохион байгуулдаг Ази, Номхон далайн бүсийн (APAC) “Qorus Reinvention Awards 2025”-аас Голомт банкны SocialPay болон SocialPay Junior аппликэйшн Монгол Улсаас анх удаа банк санхүүгийн салбарт “Customer Experience Award” шагналыг хүртлээ.Тодруулбал Голомт банк нь HSBC банкны Хонг Конг дахь салбар HSBC Hong Kong, Малайз болон Зүүн өмнөд Азийн хамгийн том банкнуудын нэг Maybank зэрэг дэлхийн томоохон банкнуудтай “Customer Experience Award” төрөлд өрсөлдөж SocialPay болон SocialPay Junior аппликэйшнээрээ тэргүүн байр эзлээд буй юм.

Голомт банк 2017 онд Монголын анхны дижитал хэтэвч болох SocialPay аппликэйшныг хэрэглээнд нэвтрүүлсэн ба 2024 онд 7-18 насны хүүхэд, залууст санхүүгийн боловсролыг бага наснаас нь эхлэн олгох зорилгоор SocialPay Junior аппликэйшнийг амжилттай нэвтрүүлсэн билээ.SocialPay аппликэйшн нь 2023 онд шинэчилсэн хувилбар болох SocialPay 3.0-ыг танилцуулсанбөгөөд үүнд:
- AI технологийг ашиглан дуу хоолойгоор гүйлгээ хийх;.
- Android үйлдлийн системтэй утсаар NFC технологи ашиглан төлбөр тооцоо хийх;
- UnionPay ашиглан олон улсад QR -аар төлбөр тооцоо хийх;
- Хамгийн олон төрлийн виртуал дебит болон кредит картаар төлбөр тооцоо хийх;
- BNPL /buy now, pay later - хуваан төлөх үйлчилгээ;
- Голомт банкны Mastercard болон Т картыг Apple Pay-д холбох авах зэрэг шинэчлэл, боломжуудыг харилцагчдадаа олгож буй.Голомт банк 2024 онд Азийн хамгийн том “Singapore Fintech Festival”-д амжилттай оролцож,
SocialPay аппликэйшнээ дэлхийн 150 орны 66,000 гаруй байгууллагын төлөөллүүдэд танилцуулсан.Мөн SocialPay болон SocialPay Junior аппликэйшн 2024 онд Infosys Finacle компанийн инновацын шагнал гардуулах арга хэмжээнээс “Maximizing Customer Engagement” төрөлд шилдгээр шалгарсан бол 2025 онд “Qorus Reinvention Awards”-аас “Customer Experience Award” шагналыг хүртээд байна. Ийнхүү SocialPay болон SocialPay Junior аппликэйшн олон улсын нэр хүнд бүхий шагналыг удаа дараа хүртэж буй нь Голомт банк хэрэглэгчийн туршлагыг сайжруулж, бүтээгдэхүүнүйлчилгээндээ дэвшилтэт технологи, инновац шингээн ажиллаж буйг Монголд төдийгүй олон улсад бататгасан үйл явдал боллоо.

Дэлхийн жишиг – Монголын банк

1 Сэтгэгдэл
Daisogiinhan hovdiin must sumiin guuligachinguud
Хамгийн их уншсан