Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
“Jade Gas Holdings” компани "Улаан нуур" төслийнхөө өрөмдлөгийн үеэр хийн нөөц илрүүллээ

Зургийг: jadegas.com.au

"Jade Gas Holdings”-ийн хувьцааны ханш 21.4 хувиар өсөж, 0.034 австрали доллар болоод байна. Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Jade Gas Holdings” компани Монголын говьд байрлах метан хийн төслийнхөө өрөмдлөгийн явцаа танилцуулсны дараа хувьцааны ханш нь 20 гаруй хувиар өслөө. Тус компани "Улаан нуур" төсөлдөө эхний нүүрсний давхаргын метан хийн хөндлөн цооногийг өрөмдөж дуусгаснаа мэдээлэлдээ онцолсон байна.Өрөмдлөгийн явцад ихээхэн хэмжээний боломжит хийн нөөц илрүүлсэн нь үйлдвэрлэлийн өргөн боломж байгааг тус компани тодотгов. Тус компани 1567 метрийн гүнд, 711 метрийн хэвтээ өрөмдлөг хийсэн бөгөөд мөн хоёр дахь цооногийн өрөмдлөг нь даруй эхлэхээр байгаа аж. Энэхүү мэдээллийн дараа арилжааны шинэ долоо хоногийн Австралийн Хөрөнгийн биржийн арилжаагаар “Jade Gas Holdings”-ийн хувьцааны ханш 21.4 хувиар өсөж, 0.034 австрали доллар болсон байна.

 

“Jade Gas Holdings” компанийн хувьд 2025 оны дунд үеэс эхлэн арилжааны үр ашигтай, хий олборлож эхлэхийг зорьж байгаа юм. 

Эх сурвалж: Блүүмбэрг

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан