Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Монголбанк: Банк, санхүүгийн байгууллагуудын гадаад зах зээлд байршуулсан нөөцийг татна

Банк, санхүүгийн байгууллагуудын гадаад зах зээлд байршуулсан нөөцийг татна

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл (СТБЗ)-ийн ээлжит бус хуралдаан сарын 25-нд боллоо.

Тус хуралдааныг Сангийн сайд Б.Жавхлан даргалж, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц, Хадгаламжийн даатгалын корпорацын гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч С.Баатарсүрэн болон бусад холбогдох албан тушаалтнууд хуралдаанд оролцлоо.

Монгол улсын банк, санхүүгийн байгууллагуудын гадаад зах зээлд байршуулсан нөөцийг дотоод эдийн засагт татаж байршуулан эдийн засгийн эргэлтэд оруулах, үүнтэй уялдуулан Төсвийн тухай хуулийн хүрээнд Засгийн газрын дотоод үнэт цаас гаргах талаар шийдвэрлэлээ.

Хадгаламжийн даатгалын корпорацын эзэмшиж буй, Засгийн газрын гадаад бондыг үнийн хэлбэлзэл үүсгэлгүй арилжаалж, чөлөөлөгдөх гадаад валютын нөөцийг дотоод зах зээлд оруулах зөвлөмжийг СТБЗ-өөс Хадгаламжийн даатгалын корпорацад хүргүүлнэ.

Уг хуралдаанаар гадаад валютын албан нөөцийг нэмэх чиглэлд авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай хэлэлцэв. Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “Алт-3 аян”-ы хүрээнд олон улсын зах зээлээс урьдчилгаа санхүүжилт татах талаар хэлэлцлээ.

Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, гадаад валютын улсын нөөцийн нөхцөл байдлын талаар Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанд танилцуулсан юм.

Гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх чиглэлээр 

  • Монголбанкнаас БНХАУ-ын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн ашиглалтыг 550 сая ам.доллароор нэмэгдүүлэх, Гадаадын банк, санхүүгийн байгууллагаас алтны орлогоос эргэн төлөх нөхцөлтэй 300 сая ам.доллар татах, 
  • Хадгаламжийн даатгалын корпорац, Төрийн банкнаас тэдгээрийн эзэмшиж буй Монгол Улсын Засгийн газрын гадаад үнэт цаасыг олон улсад арилжаалах замаар 283.4 сая ам.долларын нөөцийг буцаан төвлөрүүлэхээр шийдвэрлэсэн. 

Мөн нийт экспортын орлого сүүлийн долоо хоногт 268 сая ам.долларт хүрч өмнөх долоо хоногоос есөн хувиар өслөө. Энэ өсөлтөд нүүрсний экспорт 1.9 сая тоннд хүрч 31 хувиар, зэсийн баяжмалын экспорт 57 мянган тоннд хүрч 31 хувиар, төмрийн хүдрийн экспорт 176 мянган тоннд хүрч 13 хувиар өссөн нь голлон нөлөөллөө.

Харин импорт сүүлийн долоо хоногт 225 сая ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 3 сая ам.доллароор өсөхөд дизель, шатахууны импорт өссөн нь голлон нөлөөлжээ.

Экспортын орлогын өсөлттэй холбогдуулан гадаад валютын улсын нөөц өмнөх долоо хоногоос 291 сая доллароор өсөж, 4.7 тэрбум ам.доллар буюу импортын дөрвөн сар гаруйн хэрэгцээг хангах түвшинд байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан