Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
“Өндөр хүчин чадалтай супер компьютерын тооцоолох төв”-ийг байгуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлнэ

Эдийн засаг, хөгжлийн яамны Шинжлэх ухаан, технологийн нэгдсэн бодлогын газрын дарга, доктор Д.Баттогтох, Шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч, академич Б.Авид, тус яамны Макро эдийн засгийн бодлогын газрын зөвлөх Д.Өлзий-Эрдэнэ нар Америкийн Нэгдсэн Улсын Теннеси мужийн Оак Риджийн Үндэсний лабораторид ажиллан Химийн шинжлэх ухааны салбар, Биологи, хүрээлэн буй орчны системийн шинжлэх ухааны салбар болон Компьютер, Тооцооллын шинжлэх ухааны газрын удирдлага, менежер, эрдэмтэн судлаач нартай албан уулзалт зохион байгуулан ажиллалаа. 

Тус албан ажлын хүрээнд АНУ болон Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн салбарт хамтын ажиллагааг өрнүүлэх, дэлхийн тэргүүлэгч “FRONTIER” супер компьютер, түүний ажиллах систем, менежмент, тоног төхөөрөмж, хүний нөөцийг бэлтгэх талаар судалж, энэ чиглэлд хамтран ажиллах санал солилцлоо.

2024 оноос ЭЗХЯ болон ШУА-иас санаачлан ШУТИС, МУИС-тай хамтран “Өндөр хүчин чадалтай супер компьютерын тооцоолох төв байгуулах” төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Энэхүү төслийн зорилго нь нь Монгол Улсад бий болсон материаллаг бааз, боловсон хүчний нөөцөд түшиглэн “Өндөр хүчин чадалтай супер компьютерын тооцоолох төв”-ийг байгуулах явдал юм.

Тус төслийг хэрэгжүүлэхэд АНУ, БНСУ-д энэ чиглэлээр ажиллаж буй Монгол эрдэмтэн, судлаач нартай хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ нь гадаад улсад ажиллан амьдарч буй өндөр мэдлэг, ур чадвартай хүний нөөцөө ашиглах, тархины урсгалаа эгүүлэн татаж буй нэг бодлогын шийдэл болж байна. 

Тус төслийг амжилттай хэрэгжүүлснээр Үндэсний аюулгүй байдалд хамаарах байгаль, нийгэм эдийн засгийн төрийн их өгөгдөлд дүн шинжилгээ хийх, уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлаас үүдэлтэй байгалийн гамшигт үзэгдэл, бэлчээрийн талхагдал, цөлжилттэй тэмцэх шийдэл боловсруулах, шинэ материал, ашигт малтмал, эрдсийн нарийвчилсан судалгааг гүйцэтгэх, хиймэл оюун, машин сургалтын судалгааг гүйцэтгэх зэрэг маш өргөн хүрээний шинжлэх ухаан, технологийн дэвшил бий болно.

Түүнчлэн шинжлэх ухааны судалгааны нэн орчин үеийн хэрэгслийг нэвтрүүлснээр Монгол Улсын шинжлэх ухаан, технологи, инновацын хөгжлийг шинэ шатанд гарган, шинэ үеийн эрдэмтэн судлаачид, оюутнуудад орчин үеийн судалгааны хүчирхэг технологийг эзэмших нөхцөл бүрдэнэ гэж Эдийн засаг, xөгжлийн яамнаас мэдээллээ.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан