Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
“Gold Forum 2025” арга хэмжээнээс ОНЦЛОХ 3 үйл явдал

Голомт банкнаас Монгол Улсын эдийн засгийн гол хүч болсон, уул уурхайн салбарын хөгжлийг түүчээлэгч бизнесүүдийг дэмжих зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Gold Forum” арга хэмжээ 6 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа.Энэ удаагийн “Gold Forum 2025” арга хэмжээнд Монгол Улсын алт олборлогч ТОП аж ахуйн нэгж, уул уурхайн машин механизм, тоног төхөөрөмж үйлдвэрлэгч, нийлүүлэгч байгууллагын 300 орчим төлөөлөл оролцож, уул уурхайн салбар, тэр дундаа алтны зах зээлийн орчинд гарсан өөрчлөлт, түүнд нөлөөлсөн хүчин зүйлийн талаар хэлэлцэж, ирээдүйн төлөв байдлын тухай санал бодлоо солилцсон юм.

“Алтны салбарын ирээдүйн төлөв байдал” хэлэлцүүлэг

“Gold Forum” арга хэмжээний үеэр жил бүр алтны зах зээлд тулгамдаж буй чухал асуудлыг хөндөн хэлэлцүүлэг өрнүүлдэг бөгөөд энэ жилийн хувьд “Алтны салбарын ирээдүйн төлөв байдал” сэдвээр хэлэлцүүлгийг явууллаа.Хэлэлцүүлгийг Голомт банкны Нөөцийн Удирдлагын Газар, Арилжааны хэлтсийн захирал У.Мөнхжаргал удирдаж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Жавхланбаатар, Монголбанкны Санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин, Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа, Эрдэнэ Монгол ХХК-ийн Гүйцэтгэх захирал А.Билгүүн, Мандал ресурс ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Дашдэндэв нар панелистаар уригдан оролцлоо.

Санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаа

Форумын үеэр Голомт банк зарим компанитай хамтран ажилах санамж бичиг байгуулан уул уурхайн салбарт чиглэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр тэдний үйл ажиллагааг дэмждэг уламжлалтай. Энэ жилийн хувьд Трансвест Монголиа ХХК, Соёл арвижих ХХК, Майнс Ап ХХК,Хера Экуйпмент ХХК нартай хамтран ажиллах гэрээг үзэглэлээ.

“Медалион”-ы дуудлага худалдаа

2023 оноос энэхүү арга хэмжээний үеэр сайн үйлсийн ажил, хандивын үйл ажиллагааг өрнүүлж,цугларсан мөнгийг хүүхэд, багачуудын ирээдүйд зориулан хандивлаж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд дуудлага худалдаанаас олсон нийт 126 сая төгрөгийг хүүхдийн төлөөх төслүүдэд хандивлаж, хүүхэд, багачуудад ээлтэй илүү сайхан ирээдүйг бүтээхэд хөрөнгө оруулсан юм.Харин энэ удаа “Элдэв эрдэнэт” хэмээх Модон могой жилийг бэлгэшээж урласан 999 сорьц бүхий,1 унц жинтэй алтан медалионыг дуудлага худалдаанд оруулж, олсон орлогыг “Зүрх мартахгүй”төсөлд дахин хандивлахаар болов.“Gold Forum 2025” арга хэмжээ нь салбартаа тэргүүлэгч, манлайлагчдыг нэг дор цуглуулан, уул уурхайн салбарыг цаашлаад улс орны эдийн засгийг хөгжүүлэх оновчтой шийдэл, боломжийг
хамтдаа эрэлхийлсэн үр дүнтэй үйл ажиллагаа болж өндөрлөлөө.Арга хэмжээнд хүрэлцэн ирж оролцсон нийт зочид төлөөлөгч, Голомт банкны харилцагч та бүхэнд баярлалаа.

 

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан