Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч хуурайшилт нэмэгдэх тул болзошгүй ой, хээрийн түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2025 оны дөрөвдүгээр сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 1-6 хэм, Алтайн өвөр говь, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 15-20 хэм, говийн бүс нутгийн хойд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар 12-17 хэм, бусад нутгаар 8-13 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 12-14 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 12-14 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө 9-11 хэм дулаан байна.


2025 оны дөрөвдүгээр сарын 08-наас 12-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Дөрөвдүгээр сарын 8-нд говийн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 10-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 11-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Салхи 9-нд нутгийн зарим газраар, 10, 11-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 7-12 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор, Завхан голын эхээр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан, Дархадын хотгор болон Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэмийн хүйтнээс 2 хэмийн дулаан, өдөртөө 11-16 хэм дулаан байна. 9-нд нутгийн хойд хэсгээр, 10-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүснэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан