Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хий үзэгдэл байсаар л байна даа

Сүнс бий гэдэгт манайхан ер нь итгэдэг дээ. Гэхдээ сүнс бодитойгоор тэр бүр хүнд үзэгддэггүй учир барин тавин нотолчих баримтаар хомс. Харин гэрэл зураг дээр дүрс нь үлдсэн хий үзэгдэл нэг биш. Юутай ч зураг дээр гарсан хий үзэгдэл эртнээс нааш байсаар л байна.


“Леди Браун”-ы зураг бол хий үзэгдлийн хамгийн дуулиант зураг. Чарльз Тауншед эхнэр Леди Дороти Тауншедтай Английн Норфолки дахь Рейн Холлд 18 дугаар зууны эхэнд амьдарч байж. Дороти гэрлэхээсээ өмнө Лорд Вортоны нууц амраг байсан учир Чарльз эхнэрээ хардаж байсан гэдэг. Дороти 1726 онд нас барсан ч хүмүүс Чарльзийг эхнэрээ хардаж байшингийнхаа хамгийн мухрын өрөөнд түгжиж байгаад алсан гэж сэжиглэдэг байж. Харин энэ зургийг хэзээ хойно авсна ч шатан дээр Дороти хатагтайн дүрс харагдаж байсан гэдэг.

Фредди Жексон нисэхийн механик. Золгүй тохиолдлоор тэрээр нас барж нөхөд нь түүнийг оршуулсны дараа зургаа татуулжээ. Гэтэл зураг дээр түүний нөхдийнхөө дунд зогсч байгаа нь гарсан байна. Нөхөд нь ч андуурахгүй таньсан байна. Гэхдээ зургийг түүнийг оршуулчихаад авсан шүү дээ.

Британийн гэгээнтэн Ральф Харди энэ зургийг 1966 онд авчээ. Тэрээр Гривинчийн Үндэсний тэнгисийн музейд дугуйрсан шатны нь зургийг аваад хальсаа угаатал шатны бариулыг хоёр гараараа бариад дээш явж байгаа хүний энэ дүрс харагдаж. Хальсны Кодак фирмийн төлөөлөл оролцсон шинжээчид үүнийг нягталж үзээд хальсан дээр ямар ч засвар ороогүй гэж дүгнэсэн гэдэг. Шатан дээрх энэ үзэгдэл өөр бусад хүнд ч нэг биш удаа харагдсан гэнэ.
Мабель Чиннери гэгч өөрийнхөө нас барсан эхийн шарилыг 1959 онд эргэж очсоныхоо дараа машин дотроо хүлээж байгаа нөхрийнхөө зургийг авсан байна. Зургаа угаатал машины арын суудал дээр нь нас барсан ээж нь сууж байгаа дүрс гарсан байхыг хараад эхнэр нөхөр хоёр мэл гайхжээ.
Тэрри Айк Клэнтон өөрийнхөө найзын зургийг Бутхиллын оршуулгын газарт авахдаа түүнийг барууны зэрлэг ковбойн дүрээр авч. Хальсаа угаалгаад авсан чинь найзынх нь ард хар бүрхтэй хүний дүрс гарсан байна гэнэ. Хамгийн сонирхолтой нь тэр хүн нэг бол нүхнээс гарч ирж байсан, эсвэл хөлгүй, үгүй бол өвдөг дээрээ сууж байсан болж таарна.
Вотертаун хөлгийн  багийн гишүүн Жеймс Кортни, Майкл Михан хоёр Нью-Йоркоос Панамын суваг руу явах замдаа золгүй явдлаас болоод хоёулаа нас барж. Далайчдын уламжлалаар тэднийг задгай тэнгист оршуулжээ. Гэтэл дараагийн өдөр нь багийн нэгэн гишүүн тэдний царайг хөлгийн баруун талд далай дотор харжээ. Тэдний царай усанд 10 орчим секунд болоод уусан алга болж. Дараагийн өдөр хөлгийн бусад гишүүд ч олж харсан байна. Шинэ Орлеанд ирээд хөлгийн ахмад Трейси Доложил энэ хачин үзэгдлийг ажил олгогчиддоо ярихад зургийг нь ав гэсэн байна. Ахмад зургийн аппарат аваад далайд гарч өнөөх дүрсийг харагдмагц зургаан ч зураг даржээ. Нью-Йоркт ирээд зургаа угаалгахад тав дээр нь юу ч байхгүй атлаа нэг зурган дээр нь нас барсан далайчдын зураг гарсан нь энэ. Хөлгийн баг өөрчлөгдсөнөөс хойш өөр хүнд энэ дүрс хэзээ ч харагдаагүй гэнэ.
Эндрюс гэдэг эмэгтэй 17 насандаа нас барсан охиныхоо шарил дээр очоод ямар нэгэн онцгой юм юу ч олж хараагүй гэнэ. Тэгээд охиныхоо шарилын зургийг аваад зургаа угааж үзтэл шарилын дэргэд суугаа жижигхэн охины дүрс тодоос тод гарсан байжээ. Охин бүр зургаа авахуулж байгаа юм шиг яг дуран руу харж суусан гэнэ. Гэхдээ Эндрюс үүнийг охиныхоо багын зураг гэж бас яг хэлж мэдэхгүй байгаа гэнэ.
Энэ бол бүр саяхны зураг. Деник Рассел өөрийнхөө эмээгийн зургийг 1997 онд авсан чинь ард нь нас барсан өвөө нь зогсч байгаагаар гарчихсан байжээ.
Индонезийн гэрэл зургийн нэртэй нэгэн сурвалжлагч 1993 онд маргааш нь болох аймшигт алуурчны шүүх хурал болох шүүхийн байрны коридорын зургийг авчээ. Гэтэл хоосон хонгилын зураг дээр ийм дүрс гарсан байснаас болж гэрэл зурагчин гурван долоо хоног хямралд орсон гэдэг. 
Залуу гэр бүлийнхэн Парис хотын гудамжаар явж байхдаа 17 дугаар зууны оршуулгын газрын дэргэдүүр өнгөрөх үедээ хүүхдийнхээ зургийг авсан чинь цаана нь ийм дүрс гарсан байсан гэнэ.

Ц.Хас

0 Сэтгэгдэл
neeh aimar ym bhkv bn
sonirholtoi ym
Хамгийн их уншсан