Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Б.Буяннэмэх: Хувь хүний татварын бүртгэл, тайлагналыг улам бүр  хялбаршуулна

ТЕГ-ын Татвар төлөгчид үйлчлэх газрын дарга Б.Буяннэмэхтэй ярилцлаа.

-Татвар төлөгчид хууль тогтоомж сурталчлах, мэдлэг боловсролыг дээшлүүлэх, теник технологийн дэвшлийг нэвтрүүлэх чиглэлээр ямар ажил хийж байна вэ?

-Татварын алба 2025-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны стратеги төлөвлөгөөндөө Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Олон улсын хамтын ажиллагааны Байгууллагын зөвлөмж зэргийг тусган ажиллаж байна. Мөн татвар төлөгчид татварын хууль тогтоомжийг бүсчилсэн хөгжлийн бодлого, салбарын ангилал, татвар төлөгчийн татварын боловсролыг дээшлүүлэх, техник технологийн дэвшлийг ашиглан татвар төлөгчид үзүүлэх, үйлчилгээгээ сайжруулах чиглэлээр олон арга хэмжээ хэрэгжүүлнэ.

-2025 оны хувьд “Зөвлөн туслагч татварын алба” зорилтын хүрээнд татвар төлөгчийн татварын боловсрол олгоход анхаарч ажиллах уу?

-2025-2028 оны “Олон нийтийн татварын боловсролыг дээшлүүлэх хөтөлбөр”-ийг шинэчлэн баталсан. 2025 онд хэрэгжүүлэх сургалт, сурталчилгааны төлөвлөгөөг батлан хэрэгжилтийг хангахаар татварын албадад хүргүүлэн хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Ирэх дөрвөн жил олон нийтийн татварын боловсролыг дээшлүүлэх хөтөлбөрийн гол агуулга татвар төлөгчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, сургалтын материал, гарын авлагаар татвар төлөгчдийг хангах юм. Түүнчлэн Нэгдсэн үндэстний байгууллагын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй “Жендэрийн тэгш байдлын гэрчилгээжүүлэлт”-ийн хүрээнд жендэрийн тэгш байдлыг хангах зорилгоор гарын авлага, контентыг дохионы хэл, баррель үсэгтэйгээр гаргах тал дээр анхаарч байна.

-Татвар төлөгчийн бүртгэлийг хялбар болгоход анхаарч байна уу?

-Татвар төлөгчийн бүртгэлийн үйл ажиллагааг төгөлдөржүүлэх үүднээс иргэнийг үйл ажиллагаа эрхэлж буй хаяг байршилд үндэслэн бүртгэх бүртгэлийн шинэчлэлийг хэрэгжүүлэн, вэб суурьтай системийг хөгжүүлэн, цахим худалдаа үйлчилгээ эрхлэгчийг тусгайлан бүртгэж татварт хамрагдалтыг нэмэгдүүлэхэд анхаарч байна.

Мөн татварын албанд бүртгэлтэй, үйл ажиллагаа явуулдаггүй хуулийн этгээдийг хуульд заасны дагуу улсын бүртгэлээс хасах үйл ажиллагааг холбогдох төрийн байгууллагатай хамтран зохион байгуулахаар төлөвлөн зарим арга хэмжээг авч ажиллаж байна.

-Татварын тайлан, цахим системийг хөгжүүлэх тал дээр ямар ажил хийж байна вэ?

-Хувь хүний татварын хууль тогтоомж мөрдөлтийн түвшнийг нэмэгдүүлэх зорилгоор төрийн мэдээлэл солилцоог нэмэгдүүлж, тайлан гаргах үйл ажиллагааг улам бүр хялбаршуулж, иргэдэд зориулсан сургалт, сурталчилгааг эрчимжүүлэн тайлагнал, төлөлтийг сайжруулна.

Бусад татварын төрлийн хувьд тайлангийн ирцийг Төсвийн тухай хууль, Олон Улсын байгууллагын өгсөн Зөвлөмж, 2026 онд татварын албаны үйл ажиллагаанд ТАДАТ-ын үнэлгээ хийхтэй холбоотой тус үнэлгээг ахиулахад анхаарч хугацаандаа тайлан ирүүлэлт 90 хувьд байхаар төлөвлөж, тайлан хялбаршуулах, тайлан боловсруулалтыг сайжруулах чиглэлд анхаарч ажиллаж байна.

Татварын тайлан илгээх хугацаа эхэлсэн, сануулах, анхааруулах, талархах мессежийг татвар төлөгчийн бүртгэлтэй утас, мэйл хаягт системээс автоматаар хүргүүлэх системийн хөгжүүлэлтийг хийж нэвтрүүлэхэд бэлэн болсон.

Татварын албаны цахим хуудас болон, цахим төлбөрийн баримт, цахим тайлангийн системд хиймэл оюун ухаанд суурилсан чатботыг хөгжүүлж нэвтрүүлэхээр Мэдээлэл технологийн төв, Санхүүгийн мэдээллийн технологийн төв УТҮГ-тай хамтран ажиллаж цахим төлбөрийн баримтын системд нэвтрүүлээд байна.

Цаашид татвар төлөгч татварын албаны цахим системд нэгдсэн хаяг буюу www.mta.gov.mn гэсэн хаягаар татварын цахим системүүдэд нэвтрэх бодлогыг баримталж хөгжүүлэлт хийхээр төлөвлөж ажиллаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 22.  МЯГМАР ГАРАГ. № 74 (7571)

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан