Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төр өөрөө бүсээ чангалах “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-ыг Засгийн газар хэлэлцэж эхэллээ Туул, Тэрэлж, Хэрлэн, Сэлбэ гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ ХЗБХ: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв А.Баяр: Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД ЧИНБАТЫН УНДРАМ ҮҮРЭГТ АЖЛАА ХҮЛЭЭН АВЛАА "ЭЕШ өгөхдөө иргэний үнэмлэхгүй бол E-Mongolia лавлагаа, жолооны үнэмлэхээр оруулж болно" Шинэ Засгийн газрын анхны ээлжит хуралдаан эхэллээ ГЕГ: АТГ-аас гаалийн 13 байцаагчийг шалгахад 3 албан хаагч хөрөнгө орлогоо дутуу мэдүүлсэн зөрчил илэрсэн Шөнийн тээвэр үйлчилж байна СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна
Бээжин-Улаанбаатар чиглэлийн галт тэрэг 5 жилийн дараа дахин аялж эхэллээ

Бээжин-Улаанбаатар чиглэлийн 23 дугаар галт тэрэг цар тахлаас хойш таван жилийн хугацаанд зогссоны дараа 2025 оны зургаадугаар сарын 4-ний өдөр анхны аяллаа хийлээ.

Бээжин-Улаанбаатарын анхны галт тэргийг анх 1975 онд аялуулж байсан. 1975-1985 оны хооронд Бээжин-Улаанбаатарын галт тэргийг Бээжин-Москва чиглэлийн гал тэргэнд холбож явуулдаг байсан бол 1985 оны тавдугаар сараас эхлэн тусдаа бие даасан галт тэрэг болгон аялуулж эхэлсэн. Үүнээс хойш Монгол Улс, БНХАУ хоёр орны найрамдал, хамтын ажиллагааны бэлэг тэмдэг болсоор ирсэн юм.

Цаашид энэхүү 23 дугаар галт тэрэг долоо хоног бүрийн мягмар гарагт Бээжин хотоос хөдөлж Улаанбаатарт лхагва гарагийн 14:35 цагт ирэх бол тус чиглэлийн 24 дүгээр галт тэрэг пүрэв гарагийн 07:18 цагт хөдөлж, баасан гарагийн 14:35 цагт Бээжин хотноо хүрнэ гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан