Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бүх сургууль, цэцэрлэг 9 дүгээр сарын 1-ний өдөр эхэлнэ Индонезид 7.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас дор хаяж 14 хүн амиа алджээ Шатахууны татан авалт нэмэгдэж, ШТС-уудыг АИ92 шатахуунаар шуурхай хангаж ажиллах үүрэг өглөө Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай “Чөлөөлье” үндэсний санаачилгын цөм нь төрийн өмчит компаниудын шинэчлэлд чиглэж байна Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ Салбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг ирэх даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ
Хагас коксон болон сайжруулсан шахмал түлш нөөцлөх агуулах түрээслэгч сонгон шалгаруулна

Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 2025-2026 оны халаалтын улиралд хэрэглэх сайжруулсан шахмал түлш нөөцлөх зориулалтаар агуулах түрээслэгч сонгон шалгаруулах гэж байгаа тул оролцох сонирхолтой иргэн, аж ахуй нэгж, байгууллагыг хүсэлтэй ирүүлэхийг урьж байна.

Агуулахад тавигдах шаардлага:

  • Хана, шал, хаалга, дээвэр ус, цас чийг нэвтэрдэггүй байх;
  • Ачааны зориулалттай машинаар тээвэрлэлт хийхэд орц, гарц саадгүй, хаалганы өндөр нь 4 метр, өргөн нь 3,5 метрээс доошгүй байх;
  • Монгол улсад мөрдөгдөх стандартын шаардлага хангасан галын булан, галын дохиолол суурилуулсан байх;
  • Мэргэжлийн байгууллагын галын аюулгүй байдлын дүгнэлттэй байх;
  • 24 цагаар үйл ажиллагаа явуулах боломжтой гэрэлтүүлэгтэй байх;
  • Камержуулалд, агааржуулалтын системтэй байх;
  • Ажлын байрны цахилгааныг бүрэн шийдсэн байх;
  • Агуулахад түлш хүлээн авах, гарах үед тухайн ХХК-ийн нярав нарын ажиллах нөхцөлийг хангасан ажлын өрөө тасалгаа, зөөврийн сууцыг шийдсэн байх;
  • Агуулахын харуул хамгаалалтыг камержуулалд болон бусад хэлбэрээр шийдвэрлэсэн байх;

1 мкв-ийн түрээсийн НӨАТ-тай үнэ нь 8,000 /найман мянга/ төгрөг байна.

Зөвхөн сайжруулсан шахмал түлш хадгалах хугацаанд түрээсийн төлбөрийг тооцон олгоно. Түлш хадгалах үед түрээсийн төлбөр олгохгүй болно.

Оролцогч дараах баримт бичгийг ирүүлнэ.

Үүнд:

  • Түрээслэхийг хүсэлттэй байгааг илэрхийлсэн албан бичиг;
  • Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
  • Аж ахуй нэгж, оролцогчийг төлөөлөх эрх бүхий этгээд төлөөлөх эрхээ бусдад шилжүүлэх бол итгэмжлэл ирүүлэх;

Сонирхогч этгээд холбогдох баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 4-р хороо, Наадамчдын зам-1200, Нийслэлийн Засаг захиргааны Б байр, 5-р давхар, Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, 522 тоот Утас: 99176717, 86200169

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан