Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар дулаахан байна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар дулаахан байна.  

2025 оны аравдугаар сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар их төлөв цэлмэг. Хөвсгөлийн уулс болон Сэлэнгэ голын хөндийгөөр ялимгүй цас орно. Салхи нутгийн зүүн хагаст баруунаас баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Заг, Байдраг голын эхээр 3-8 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 7-12 хэм дулаан, бусад нутгаар 2 хэмийн хйүтнээс  хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас баруун хойш эргэж секундэд 5-10 метр. 0 хэм орчим байна. 

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас баруун хойш эргэж секундэд 6-11 метр. 0 хэм орчим байна. 

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас баруун хойш эргэж секундэд 5-10 метр. 0-2 хэм хүйтэн байна.


2025 оны аравдугаар сарын 25-наас 29-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Аравдугаар сарын 25-нд Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө голын хөндийгөөр, 28-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 3-8 метр, 25-нд нутгийн зүүн хагаст, 26-нд нутгийн зүүн хэсгээр зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эхээр шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 5-10 хэм, Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 0-5 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан байна.

1 Сэтгэгдэл
Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud
Хамгийн их уншсан